Уншиж байна ...

Элсэлтийн Шалгалтын хэмжээст оноог шалгалт дууссанаас 24 цагийн дараа list.eec.mn цахим хуудсанд байршуулна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элсэлтийн Шалгалт өнөөдөр хоёр дахь үргэлжилж байна.

Өнөөдөр хими, газар зүй, нийгэм судлал хичээлийн шалгалт зохион байгуулагдаж байгаа юм. 

Шалгуулагчид шалгалт дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд хариултын хуудсаа шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдэх боломжтой. Харин хэмжээст оноог 24 цагийн дараа list.eec.mn болон eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан" хэсэгт байршуулах юм.

Түүнчлэн

  • Элсэлтийн Шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна.
  • Элсэлтийн шалгалт болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил (33 сар)-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
зураг
 

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв