Уншиж байна ...

Москва хотын агаарын халалт 1917 онд бүртгэгдсэн хамгийн дээд үзүүлэлтээ давлаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын агаарын температур Цельсийн 32.7 хэм хүрсэн нь 1917 онд бүртгэгдсэн жилийн энэ өдрийн хамгийн өндөр халалтаас хагас хэмээр давсан байна.

Өмнө нь 1917 оны долдугаар сарын 3-ны өдөр хамгийн их халж байсан гэсэн үг юм.

Номхон далайн эргээс эхлээд Сибирь, Европын хэсэг хүртэл нутаг дэвсгэрт оршдог Оросын олон хотод энэ өдөр агаарын халалт түүхэн дээд хэмжээндээ хүрснийг цаг уурын хүрээлэн мэдээлжээ.

Бүгчим халууны улмаас Москва хотод агааржуулагч, сэнсний эрэлт нэмэгдэж, зайрмаг, хүйтэн ундааны борлуулалт өссөн байна.

Метро болон галт тэрэгний зорчигчдод уух ус тараах арга хэмжээ авч эхэлжээ.

Москва хотын захирагч Сергей Собянин өдрийн ид халуун цаг үеэр гадагшаа гарахаас зайлсхийхийг оршин суугчдад зөвлөсөн байна.

Баасан гарагт Москвад дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгааг захирагч энэ үеэр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters