ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Хамтрал нэрээр АН-ын хэдэн дарга, ашиг хонжоо хайгчдыг ажилд авах гэж байгаа бол намдаа элсүүлээд авчхаарай

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайдын томилгоотой холбоотойгоор гишүүд үг хэлэв. Үг хэлсэн гишүүдийн заримаас нь онцолж байна. 

Н.Алтанхуяг: Л.Оюун-Эрдэнэ та харин овоо юм. Гурван жил суучхаад ахиад сунгах гэж байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ерөнхий  сайдын ажил хэцүү. Би ойлгож байна. Л.Оюун-Эрдэнэ та харин овоо юм. Гурван жил суучхаад ахиад сунгах гэж байна. Намайг наана чинь хоёр жил болов уу үгүй юу хүний өөрийнгүй нийлж боорлож байгаад огцруулаад хаячхаж байсан юм.

Та УИХ-д орж ирж мэдээлэл хийж бай л даа. Би 14 хоног тутамд мэдээлэл хийдэг байсан. Өнгөрөн дөрвөн жилийн хугацаанд би таныг хараагүй. Энэ их буруу шүү.

Санхүү, эдийн засгийн бодлогоо гайгүйхэн амьтанд өгчих л дөө. Танайд энэ чиглэлээр олигтой амьтан байхгүй болчихсон юм уу.

Ж.Алдаржавхлан: Нийслэлийн асуудал эрхэлсэн байнгын хороотой болох шаардлагатай

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Нийслэлийн асуудал эрхэлсэн байнгын хороотой болох шаардлагатай байна.

Хоёрдугаарт, сөрөг хүчнийхэн юу ч байсан эсэргүүцнэ гэдэг бодлоготой байх юм бол Монгол Улс хохирно. Тиймээс бидний зөв бодлогыг өөрсдийн санаачилгатайгаа хэрэгжүүлээд явбал яасан юм санал байна.  

Д.Цогтбаатар: МАН ялсан гэж үзэж байгаа бол Засгаа дангаараа байгуулаад яваасай

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Хувь гишүүний үүднээс сонгогчдоос ирүүлсэн саналуудыг Ерөнхий сайдад хэлье.

Эрх баригчид өнгөрсөн хугацаанд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэсэн. Энэ тал дээр анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

Хууль сахиулагчдад улстөрчид нөлөөлдөг байдлыг таслан зогсоож өгөөрэй.

МАН ялсан гэж үзэж байгаа бол Засгаа дангаараа байгуулаад яваасай. Хамтрал нэрээр АН-ын хэдэн дарга, ашиг хонжоо хайгчдыг ажилд авах гэж байгаа бол намдаа элсүүлээд авчхаарай.

М.Нарантуяа-Нара: Хэрэглэж дассан Түүхий нүүрсээ түлье

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Ерөнхий сайд улиран томилогдсоноор Засгийн газрын мөрийн хөтөлбөр шинэчлэгдэх үү, үргэлжлэх үү.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сайжруулсан түлшний улмаас олон хүн амиа алдсан. Тиймээс хэрэглэж дассан түүхий нүүрсээ түлье гэдэг саналыг иргэд тавьж байна. Тэгэхээр Засгийн газрын түвшинд иргэддээ баталгаа гаргаж өгөх хэмжээний ажил хийгээсэй гэж хүсэж байна. Мөн нийт гишүүдээс Гэр бүлийн хуулийн дэмжихийг хүсэж байна.

Б.Түвшин: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Тэгвэл та нар оролцоод яв л даа” гэж хэлсэн нь маш их таалагдлаа 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Д.Амарбаясгалан дарга аа, ордны хоронд орчихов оо. Бичиг цаасаа сайн шалгаж байгаарай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Тэгвэл та нар оролцоод яв л даа” гэж хэлсэн нь маш их таалагдаж байна. Яг ийм байдлаар явах юм бол болж байна. Бид оролцоно. Оролцох оролцохдоо маш их санал санаачилгатай, гомдоллож шүүмжлэхгүй явна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
64 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.18.213] 2024/7/9
Ерөнхий сайд хийдэг хүн уг нь эдийн засгийн мэргэжилтэй байх ёстой гэсэн ард түмний хүсэл биелсэнгүй.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.37] 2024/7/9
МАНыг дангаараа засаг лахыг намын гишүүд нь баярлаж байх шиг байна, тэд ажилтай, орлоготой авилгатай, дахин хулгайлах 4 жил ирлээ. Ийм учир улс эх орныхоо төлөө сэтгэлээрээ ажиллах залуучууд мөн л ажилгүй орлогүй хоцорох, тийм учир ОРОН НУТАГИЙН СОНГУУЛЬ МАШ ЧУХАЛ СОНГОЛТ. АРД ТҮМЭН МИНЬ.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/7/8
Nogoon namiin toloolol ingej yarij boohgui ee uharah geed baina.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.135] 2024/7/7
Улсын их хурлын гишүүдийн үндсэн чиг үүргийн хүрээн дэх тайланг сонсдог баймаар юм бн.Тэгэхгүй бол126 засгийн газрйн гишүүн болоод аж ахуйн асуудал яриад популизм хийчих гээд бн даа
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.205] 2024/7/7
Юун түүхий нүүрс яриад байнаа. Сайжруулсан түлшээ сайжруулах тухай ярих, иргэд орон гэрээ сайн дулаалж түлэх хэмжээ давтамжаа бууруулах талаар ажиллах хэрэгтэй. Одоо арай дэндээд хорооноос ирж гал түлээд өг гэх нь л дутаж байна
2 | 2 Хариулах
BYD [66.181.160.119] 2024/7/8
Хуучин нүүрс нь өмхий ч гэлээ хор аамаагүй бага
2 | 2 Хариулах
ЭРХЭМБАЯР [59.153.112.47] 2024/7/7
Энгийн хар ухаанаар бодоход Төрийн эрх барих дээд байгууллагад сөрөг хүчин байна гэдэг утгагүй.1992 оны Үндсэн хуулинд намын бүлэг байх тухай заалт байхгүй байсан.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.183.153] 2024/7/7
Хуцна биз дангаараа засаг байгуулбал элгээрээ хэвтэхээ мэдээд л хор найруулж байгаа байж.Та нарт ард иргэд 00-дүн тавьсан.Нэг муу намчирхсан элгийн юмнууд Монголоо Цөлмөж байж бас дангаараа засаг гэчихжээ.
2 | 4 Хариулах
Зочин [59.153.114.151] 2024/7/7
Хөөөх ЭНЭ ТҮВШИН ЧИНЬ ХҮН ЮМ ХӨӨЕ ОЮУН-ЭРДЭНЭ ИЙМ ХӨӨРХӨН СЭТГЭЛТЭЙ АЛСЫГ ХАРДАГ ХҮН ШҮҮДЭЭ ТЭГВЭЛ ТА НАР МИНЬ МОНГОЛ ТҮМЭНДЭЭ МОНГОЛДОО САЙХАН БҮХНИЙГ НЭГ СЭТГЭЛЭЭР НИЙЛЭЭД ХИЙГЭЭРЭЙ НИЙЛЭЭД ХӨГЖҮҮЛЭЭРЭЙ. МЭДЭХГҮЙЭЭ ҮНЭН СЭТГЭЛ БАЯСЧИХЛАА. ОЮУНЭРДЭНЭ ХЭЛЖ ТҮВШИН ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ЭНЭ МӨЧ ЛАВ Л НАДАД ХӨГШИН ЭЖИЙ МИНЬ ЖААХАН БАЙХАД БУРАМ ӨГӨХТЭЙ АДИЛХАН ГОЁ БАЙНА ШҮҮ ЗАЛУУСАА ОДОО Л МОНГОЛ УХААН МОНГОЛ СЭТГЭЛ ГАРАХ ГЭЖ БАЙНА ШҮҮ. ХЭРҮҮЛ ХОР ХОРЧИН САНААНУУД МУУХАЙ ШҮҮ ЗҮГЭЭР СЭТГЭЛ ДОТОР ЧИНЬ БӨӨН ӨТ БАЙНА ГЭСЭН ҮГ ШҮҮ ЭВТЭЙ БАЙВАЛ МОНГОЛ ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН ОРОН БОЛНОО
0 | 3 Хариулах
Зочин [202.126.89.231] 2024/7/6
МАН тийм их мундаг юм бол дангаараа ЗГ-раа байгуулаад яваг л даа!!!! Үхсэнээ хийж хүн амьтан царайчлаад нам намын бөгс долоогоод байгаа юм!!! Эцэст нь бүх гай лайгаа нийлж царайчилсан намууд руугаа сурсан зангаараа бүх буруугаа чихээд нээх цэвэрхэн НАМ үлдэх гэж байгаа байлгүй!!!😡😡😡
6 | 1 Хариулах
Иргэн [66.181.188.45] 2024/7/6
Ерөнхий сайдаа эрүүл мэндийн сайдыг мэргэжлийн хүнээр тавиад өгөөрэй сүүлийн хэдэн жилд эрүүл мэндийн салбар тааруухан байгаа шүү
1 | 2 Хариулах
mgl [66.181.181.67] 2024/7/6
өнөө өгөр толгой гүрсэд гэдэг шиг үе үеийн засагт сайд хийгээд чадахгүй байж далдганж явдаг пенсний өвгөчүүлд суудал өгвөө гэж хэлэх гээ юу та зөв л дөө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.46] 2024/7/6
Сонгуульд ард түмэн дэмжээгүй НАСТАН-гуудыг энэ тэр яамны сайдаар тавивдаа
0 | 0 Хариулах
Сүрэн [202.126.88.189] 2024/7/6
Цоглбаатар хүү од боллоо.Ардууд чамайг мартахгүй.Хатуу зогсоорой.Эвсэлийг дэмжсэн АН-ын УИХ-ын гишүүдийг нийтэд зарлаад өгөөрөй хө ...
3 | 1 Хариулах
Иргэн [66.181.183.121] 2024/7/6
Од болох гэж орж ирсэн байх хаана юу хийж яваад төөрсөн юм бол
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.133] 2024/7/6
Шшш энэ хогоон дээлтийн байж байгааг чёрт, дур гутаачихлаа гэм. Нөгөө нөхөр гэх хүүхэд ёстой дургүй нь хүрч байгаа даа чааваас яааанаааааа
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.248] 2024/7/6
Наараа зөв шүү
0 | 1 Хариулах
иргэн [14.1.81.59] 2024/7/6
ёстрй нэг албан тушаалын хэнээтнүүдийг мэдэлгүй сонгож дэ алалцахыг нь эх орноо тасчин залгихыг нь харах үлдэв шив!!!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.165] 2024/7/6
Д.Цогтбаатар гишүүн ёстой үнэнийг хэллээ.
6 | 1 Хариулах
mgl [66.181.181.67] 2024/7/6
хамтрал коммун гээчээ жинхэнэ хийх нь дээ коммунистууд
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.91.228] 2024/7/6
Амарбаясгалан арай жулдах байхаа даа!!! Хүн бүр л бараг ам амандаа ярьж бнаа. Жаахан зангарагтай ажиллаасай, энэ нь загнана гэсэн үг биш. Амаа мэдэхгүй давхидаг морь шиг улсуудын жолоо цулбуурыг татахад гэмгүй дээ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.48] 2024/7/6
Цогтбаатар аа. Чи тэр ахыгаа л хүн шиг байлгахаа бод. Хөгийн шантаажчин ах нь гэж.
4 | 1 Хариулах
Иргэн [202.9.46.189] 2024/7/6
Өмнөх ЗГ, эрх баригчид яг хэвээрээ юу ч өөлчлөгдсөнгүй, энэ сонгуулиар иргэд арай өөр засаглал хөгжил хүссэн юмсан
1 | 0 Хариулах
Иргэн [202.9.40.212] 2024/7/6
АН-г хэдхэн хүн хувийнхаа эрх ашгийн төлөө иргэдийн саналыг зольж МАН-тай хамтрахыг эсэргүүцэж бна. Гантөмөр гэж нэг муу эргүү таалагдахгүй байгаа шүү.
4 | 5 Хариулах
Зочин [66.181.180.62] 2024/7/6
Зүг чиггүй баахан өрсөж орилсон эрээвэр хураавар хэдэн хүн энэ засаг төр нэг л хачин болчихлоо шүү. Ямар гээчийн хачин хууль баталж төрөөр туршилт хийгээд хаячив даа Занданшатараа, Оюукаа нараа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.62] 2024/7/6
Ха ха Түвшин гэх тэрбумтан бас засагт шургах санаатай юу. Сонгуульд зарсан 20 тэрбумаа олчих санаатай ай
1 | 1 Хариулах
Сонгогч [66.181.183.121] 2024/7/6
Түвшин гэж юу билээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.93] 2024/7/5
МАН-ын авлигачин олигархууд нь шинэ ЗГ-аас айж сандарч байгаа юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.198] 2024/7/6
Цогтбаатар яагаад айгаад байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.211] 2024/7/5
Бямбацогт Даваасүрэн болорчулуун Чойжоо сайд хийдэг ямар юмний улс байхав.8 жилд улсыг алсан лалрын шуналт бааснууд.Энэ улс дампуурахад ойртсон учраас зарим АН гишүүдэд саналаа өгсөн.Энэ Цогтбаатар гөлөг биш.
10 | 5 Хариулах
Сонгогч [66.181.183.121] 2024/7/6
нохой гэх гээд байга уу
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.211] 2024/7/5
Ах шигээ хоосон толгой, чанга хашгирагч байна.Хэдэн яам аваад сайн ажиллавал дараагийн сонгуульд ялна. 8 жилд улс орон чинь сүйрэх шахсан, ахиад 4 жилд зарим салбар тэсэхгүй болсон.Энийг түй ч мэдэхгүй мал бацаан.
8 | 3 Хариулах
Зочин [202.9.46.242] 2024/7/5
Энэ Түвшин гээд байгаа гар Эрэлийн Эрдэнэбатын санхүүг цөлмөөд дараа нь АПУ-г цөлмөсөн нөхөр шив дээ. Одоо томхон шиг цөлмөх гээд тачаалдаж байна даа.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.180.62] 2024/7/6
Жилийн өмнөөс л завханы сонгогчдыг хятад руу бүлэг бүлгээр аялуулж мөн ч их мөнгө зарсан гар даа
0 | 0 Хариулах
Данхрушка ❗ [103.212.117.172] 2024/7/5
Орилоо мөнхэрдэний дүү шдээ энэ цогтбаатар. Дэд сайд болж бгаа гэсэн. МАН-д элсэх хүсэлтээ өгчихсөн юм байх даа 🤣🤣🤣 ах шигээ мулгуу мал байна шдэээ
5 | 1 Хариулах
Зочин [103.57.92.26] 2024/7/5
Ардын нам ирэх 4 жил утгаараа зовох нь .. өөдөөс нь юм хэлэх хүнгүй , 30 жил галзуурлаа ш д
5 | 3 Хариулах
Зочин [202.126.91.235] 2024/7/5
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН ялсан гэж үзэж байгаа бол Засгийн газраа дангаараа байгуулаарай. Манай намын ашиг хонжоо хайсан хүмүүс хамтарна гээд яваад байгаа. Тэднийг засагтаа авна гэж байгаа бол нэг мөсөн намдаа гишүүнээр аваарай.
5 | 4 Хариулах
Данхрушка ❗ [103.212.117.172] 2024/7/5
Гэж шааснаа өөрөө дэд сайд болчихдог ахахахахахаха
0 | 2 Хариулах
Зочин [66.181.186.74] 2024/7/6
Мөнхбаясгалангийн хэлснээр сэтгүүлч ерөнхий сайд нахиад байдаг,сонин шүү,э/з ,улс төрч болохлоор хугацаанаас нь өмнө хусчихдаг,манай сонгогчид хоосон улс төрд үнэхээр итгэдэг нь эндээс харагдаж байна.Хэзээ эдийн засгийн хөгжил,үйлдвэржилт ярьдаг е/сайдтай болно доо.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.101] 2024/7/5
Энэ Нара гэдэг чинь эрүүл л байхдаа түүхий нүүрсээ түлнэ ч гэх шиг түүхий нүүрс түлж байхад хэдэн хүн угаартдаг байсныг мэдэж ярих хэрэгтэй 200.0 мянган айл түлээд л болоод байгааг мэддэггүй ичгүүртэй гутмаар санхгдлаа
5 | 2 Хариулах
Зочин [103.168.34.68] 2024/7/6
Huukiin biznes ruu dairch tom tenegtlee dee
1 | 1 Хариулах
Зсссссс [202.126.91.136] 2024/7/7
Японд ширээний хүүхэн байсан хүн, их ухаантай газар нь толгой хавьцаа лав байхгүй байх....кккк
0 | 0 Хариулах
Зочин [172.59.188.66] 2024/7/5
ОЮУНЭРДЭНЭ ЖЕНКОТОЙТХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ГЭЖ ЗУТГЭЭД MCS-ЫН НОХОЙНУУД ЭСЭРГУЙЦЭЭД ЯНЗ, ЯНЗЫН ЮМ БОЛЖ БАЙНА АА
4 | 2 Хариулах
Zochin [202.55.188.107] 2024/7/5
Erunhii said gadaad bodlogo haritsaany talaar todorhoi zuil yarisangui Haramsaltai bna Ene zasgiin hamgiin chuhal bodlogo bh estoi l bmaar
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.41] 2024/7/5
Нэгэнт 126 гишүүнтэй болж, ардиллаа төлөөллийн ардчиллыг бүрэн хангах байдлаар баталгаажуулж байгаа учраас Лодой, Тэмка нар шиг хурц хурц хэлэлцүүлэг, шүүмжлэлийг өрнүүлэх ёстой. Үүнд тархи, сэтгэн бодох чадвар, туршлага хэрэгтэй болно. Үүгээрээ УИХГ ялгагдана. Ингэж чадахгүй бол дуугүй л кнопоо дараад суу, өөрөөр үг хэлэх шаардлагагүй.
8 | 2 Хариулах
Өнөрцэцэг Наран [202.126.91.235] 2024/7/5
Нара гишүүн нь юу юу ч яриад байгаа юм 😂😂😂 Энэ хүний баяр, хөөр дуусдаггүй ээ чаос 😂
9 | 2 Хариулах
Зочин [202.9.40.38] 2024/7/6
Үнэндээ Нара ялаагүй шдээ, Фээсбүүк ялсан юм.
0 | 1 Хариулах
Зочин [203.91.115.41] 2024/7/5
126 гишүүн гэдэг бол бидний ардчиллын хамгийн том баталгаа шүү. Үүнийг Оюук, Хүүк, Зандкагийн үед хийсэн гэдгийг битгий мартаарай.
4 | 3 Хариулах
Өнөрцэцэг Наран [202.126.91.235] 2024/7/5
Танай Нара тийм шударга юм бол Оюун-Эрдэнийг эсэргүүцэхгүй яасы, өнгөрсөн найман жил болж бүтээд ирсэн гээд сунгаж байгаа юм уу тэ 😂 Эхний кнопоо МАН-д худалдаад эхэллээ.
9 | 5 Хариулах
Зочин [203.91.115.41] 2024/7/5
Хүүхнүүдийн хөнжлийн асуудлаа одоо боль. МУ-д байтугай гадаад орчин бүтэн хороо цэрэг оруулаад шаалццан байхад ч наадах чин оогт хүртээлгүй. Одоо гал тогоогоо эвтэйхэн удирдаад, гадагшаа тэлж ажиллах цаг нь болж. Оросуудын уурыг мояа ояа сектийн гажигууд рублиэ юань болгоод Бээжин явж хүүхэн шаахаас өөр ажилгүй их хүргэсэнлдээ. Одоо Оросуудтай арай өөрөөр, өндөр түвшинд, интеллектуал байдлаар харьцана. Үүнийг Номт эргэн эрэлт хийснээр нотолж байна. Мангуурсан юмнууд тэгсгээд чимээгүй л кнопоо дараад сууцгааж байг. Бид өөрөөр ажиллах цаг ирж байна.
2 | 2 Хариулах
Өнөрцэцэг Наран [202.126.91.235] 2024/7/5
Нарад атаархалаа гэх хүмүүст хэлэхэд Би Нарад атаархаж доошоо орохгүй ээ, Хөгжлийн банкны мөнгийг төлүүлээд 10 гаруй хүүхэд орон байртай болгоод, бусдад амьдрал бэлэглээд, тогтмол 20 хүн ажлын байраар хангаад 500 орчим сая төгрөг татварт өгөөд ирсийнм. Нара шиг сошиалаар бараа рекламдаж, хувийн амьдралаа өөдлүүлээгүй. Татвараа төлсөн л байгаасай даа. Аан тий би өсгөж төрүүлсэн хайртай ээжээ, авааль нөхрөө, хадмаа сошиалд муулж, олны шүлсэнд хаядаг галзуу тэнэг бишээ😂
4 | 3 Хариулах
irgen [66.181.190.140] 2024/7/5
uuriin medelgui ataarhaad l bgan bish uu de kk
3 | 1 Хариулах
Атаархагч [139.5.218.137] 2024/7/7
Үүнээс илүү яаж атаархахав дээ
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.41] 2024/7/5
Жижигхээн асуудалтай битгий зууралд. Нервийн нэмэр. Хамтрах нь зөв. Угаасаа л ингэхээс өөр аргагүй. Тэр 1 хөнжилдөө орно уу, хөнжлөө сөхөөд зугтана уу бидний фаакиншээт жижигхэн улстөр улсаа бүтэн авч үлдхэд ердөөсөө ч нөлөөлөхгүй. Дэлхийн бүх улсууд галзуурч байна. Өдөр бүр бид мэдээгээр харж байна. Цөмийн дайндаа хүрчих гээд байна. Ийм нөхцөлд зүгээр л атгасан гар шиг хамт байгаад гадагшаагаа тэлж ажилламаар байна. Одоо тэр авилга нтрээ болиоо. Яршиг зүгээр. Тэнд дэлхийн геополитик өөрчлөгдөөд, хэн ч хэзээ ч ямар ч жижиг улсруу цэргээ оруулхад бэлэн галзуурч байхад бид энд дотроо жийлцээд нэмэргүй. Зүгээр л гадагшаа тэлж ажиллая. Логистик, тээврийн бүх гарцуудаа нээе. Хүүк овоо цахилгаан төмөр зам зэрэг тавих асуудлыг хөндсөн байна лээ. Хятад-Оросыг эвтэйхэн шиг холбоод дундаас нь Өвөрмонголчууд шиг баяжаад сууж байвал хамаа алга. Дэлхий даяар байгалийн нөөцийн дайн хийж байна. Бид маш их газрын ховор элементийн нөөцтэй. Дэлхийн 5% дангаараа хангаж чадна. Үүнд мөнгө татая
5 | 3 Хариулах
И [66.181.161.194] 2024/7/5
Тэнэг
2 | 2 Хариулах
Зочин [66.181.186.74] 2024/7/6
Нэгдэнэ гэдэг зүгээр нийлж төрийн өмчөө хяналтгүй зарцуулах эрх мэдлээ авлаа л гэсэн үг,хүчтэй сөрөг хүчинтэй байлаа гээд сүйрэл биш аврал болно
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.41] 2024/7/5
За яахвээ хамтарна уу, хагацна уу бидний хөмөрсөн тогоон доторхи бичкээн улстөрөөс үл хамаарсан геополитикийн орчин үүсчихээд байна. Чадхаараа тэлчилж амьд үлдчих гээд явцгааж байна. Оюукийг дэмждэг, дэмжсэн чигтээ үлдэж байна. Нас чацуу юм. Угаасаа ингэхээс өөр арга алга. Монгол мэтийн Зүүн өмнөд азийн орнуудаас жижигхэн эдийн засагтай улсууд нээрээ гал алдчихгүйхэн шиг өмсөж зүүх юмтайгаа барав болоод байна. Вьетнам, Филиппийн биднээс хол тасарлаа. Казахтсан бол пост соци орнууд дундаа тэргүүлж байна. Узбекистан манайхыг бодвол бараг 10 дахин их хүн амтай. Инерцээрээ шаачих гээд байналдаа. Тэгхээр одоогийн нөхцөлд хамтраад, эвтэйхэн шиг тэсч үлдээд, хүн амаа өсгөх л гол болоод байна. Том сэтгэ. Жалганы цаадхаа хар. ОХУ 1 өдөр цахилгаанаа хаахад юун уул уурхай, бүгдээрээ хамраараа газар шаана. Энийгээ л мэдрэе.
4 | 3 Хариулах
Зочин [66.181.186.74] 2024/7/6
Нэгдэнэ гэдэг зүгээр нийлж төрийн өмчөө хяналтгүй зарцуулах эрх мэдлээ авлаа л гэсэн үг,хүчтэй сөрөг хүчинтэй байлаа гээд сүйрэл биш аврал болно
0 | 0 Хариулах
Сонгогч [66.181.183.121] 2024/7/6
Хүн амаа өсгөх гэдэг нь Монголын тусгаар тогтнол, үйлдвэржилтийн хөгжлийн чухал асуудал
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.235] 2024/7/5
Intellinews: Монгол Оросын хувьд улам бүр чухал түнш болж байна
3 | 1 Хариулах
Зочин [202.126.91.235] 2024/7/5
АУДИТ: М Си Эс групп МАН-д тэрбум 110 сая, ХҮН намд 960 сая төгрөгийн хандив өгчээ 😡
12 | 1 Хариулах
Зочин [66.181.187.51] 2024/7/5
Эндээс ХҮН намыг бид дүгнэж болно. МАН ХҮН тогоо нэгтэй нэг нам. ХҮН намын гол үүрэг нь АНын саналыг хуваах, дундаас нь МАН гарч ирэх.
8 | 3 Хариулах
Зочин [202.126.91.235] 2024/7/5
Москва одоогийн байдлаар Монголын нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн 95 хувийг хангадаг.
7 | 1 Хариулах
Зочин [172.59.186.231] 2024/7/6
😢
1 | 0 Хариулах