Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЕВРО 2024: Хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодорлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-ий хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Тивийн аваргад хамгийн олон түрүүлсэн хоёр баг болох Испани, Герман хоорондоо учраа таарахад испаничууд 2:1-ээр илүүрхсэн. 

Тэгвэл Криштиану Роналдутай Португал Францад торгуулийн цохилтоор дийлдсэн бол англичууд Швейцартай үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн ч пеналт цохиход 5:3-аар хожсон юм. Түүнчлэн нидерландчууд турк залууст эхний гоолыг алдсан ч 2:1-ээр хожиж дөнгөв.

ЕВРО 2024 хагас шигшээ

Долдугаар сарын 10 

  • Испани - Франц (Мюнхен, 03:00 цагаас)

Долдугаар сарын 11 

  • Нидерланд - Англи (Дортмунд, 03:00 цагаас)

ШИГШЭЭ

Долдугаар сарын 15

  • Берлин, 03:00 цагаас

Франц (1837.47 оноогоор дэлхийн чансааны №2)

евро-гийн дээд амжилт

  • Хоёр удаа түрүүлсэн (1984, 2000) 

зураг
 

2012 оноос хойш анх удаа хэсгээ тэргүүлж чадаагүй францчууд тэмцээний турш гуравхан гоол оруулсан ч хагас шигшээд хүрлээ. Тэд хэсгийн шатанд Польштой 1:1-ээр тэнцэж, Австрийг 1:0-ээр хожсон бол Нидерландтай эвийн гэрээ байгуулсан.

Улмаар шөвгийн 16-д Бельгийг 1:0-ээр хожиж, хагас шигшээд Португалтай 0:0-ээр тэнцсэн ч торгуулийн цохилтоор хожлоо.

Англи (1787.88 оноогоор №5)

зураг
 

евро-гийн дээд амжилт

  • Мөнгөн медаль (2020)

Францыг бодвол англичууд таван тоглолтод таван гоолтой яваа. Гарет Саутгейтийн шавь нар хасагдах шатны хоёр тоглолтод дараалан нэмэлт цаг сунгаж, Швейцарыг торгуулийн цохилтоор буулган авснаар хагас шигшээд туналаа. 

Нидерланд (1746.66 оноогоор №7)

зураг
 

евро-гийн дээд амжилт

  • Нэг удаа түрүүлсэн (1988)

Хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн ч Улбар шарууд Румыныг 3:0-ээр илүүрхээд Туркт эхний гоолыг алдсан ч Мерт Мюлдерийн өөрийн хаалганд оруулсан гоолын ачаар хагас шигшээд үлдлээ. Тус багийн довтлогч Коди Гакпо одоогийн байдлаар гурван гоол оруулсан үзүүлэлтээр мэргэн буучийн жагсаалтыг гурван тоглогчийн хамтаар тэргүүлж буй. Гүрж, Словак, Герман хасагдсан тул түүнд хувийн амжилтаа ахиулах боломж бий.

Испани (1729.92 оноогоор №8)

зураг
 

евро-гийн дээд амжилт

  • Гурван удаа түрүүлсэн (1964, 2008, 2012)

ЕАШТ-ий таван тоглолтод 11 гоол оруулж, ердөө хоёрыг алдсан испаничууд талбайн эздийг "гомдоосон" ч хагас шигшээд хийх тоглолт тэдний хувьд хүн цөөн байх нь. Залуу хагас хамгаалагч Педри нь Германы эсрэг бэртэж тоглолтоос гарсан бол туршлагатай хамгаалагч Дани Карвахаль, Робин Ли Норманд, довтлогч Алваро Мората нар торгуулийн улмаас талбайд гарахгүй боллоо.