Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын нээлтэд 1,213 уран бүтээлч ажиллана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монгол түмний их итгэл үнэмшил, Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн дор зохион байгуулах Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл 90 хувьтай байна.

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өчигдөр Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг шалгалаа.

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллаж буй.

Тэрбээр баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн нээлтийн арга хэмжээнд нийт 1,213 уран бүтээлч оролцоно. Нийт долоон мэргэжлийн урлагийн байгууллага уран бүтээлчид болоод цэргүүд баяр наадмын нээлтэд ажиллахаар төлөвлөжээ.

Найруулагчийн шинэ санааг тайз, дэлгэцийн шинэ шийдлээр нэгтгэсэн энэ жилийн баяр наадмын онцлог байх нь. Байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археологийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэх юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг