Уншиж байна ...

ФОТО: 40 жилийн түүхийг өгүүлсэн "Хоёр цаг"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“ГАММА” агентлагийн гэрэл зурагчин С.Цацралтын “Хоёр цаг" гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд долдугаар сарын 5-нд нээлтээ хийлээ.

Энэ сарын 19-нийг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэнг Монголын Галерейн Холбоо (МГХ), Монголын Гэрэл Зургийн Нэгдсэн Холбоо (МГЗНХ) хамтран зохион байгуулав.

Гэрэл зурагчин С.Цацралтын сурвалжлагчийн ажлаа хийж явах үе буюу 1984 оноос хойш өнөөдрийг хүртэл авсан 120 гаруй бүтээлээр гурав дахь бие даасан үзэсгэлэнгээ чимжээ. 

Энэ талаар С.Цацралт "Монгол Улсын үе үеийн түүхийг өгүүлсэн халуун сэдвүүд, нэг мянганаас нөгөөд шилжсэн үеийг харуулсан гэдгээрээ онцлог. Монгол оронд болж буй тухайн агшнуудыг гэрэл зурагт буулгасан нь миний илэрхийлэхийг хүссэн бүх зүйл энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжин илэрч буй юм. Хоёр дахь үзэсгэлэнгээ 2003 онд гаргаснаас хойш 20 жилийн дараа бүтээлээ олонд толилуулж байна" гэж ярилаа.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд бүгд limited edition бөгөөд түүхэн эрхмүүдийн хөрөг, үйл явдал, байгалийн гэрэл зураг гэсэн гурван хэсгээс бүрджээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг