ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын наадамд зодоглох бөхчүүдийг маргаашаас эхэлж бүртгэнэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 7 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2024 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд Монгол Бөхийн Өргөө /МБӨ/-нд бүртгэх талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээлэв.

Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. 

Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг долоодугаар сарын 08-09-ний өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд бүртгэх юм байна.

Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлэх аж. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [185.243.218.202] 2024/7/7
Баастай гүзээнүүд эд нараар жорлонгийн нүх ухуулбал таарна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.27] 2024/7/7
Дандаа эрчүүд барилдаад байх нь утгагүй. Бөхөд ч гэсэн жендерийн асуудал чухал. Эхний ээлжинд барилдах бөхчүүдийн 30 хувь нь эмэгтэй байна гэсэн хууль гаргах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.41] 2024/7/7
БӨХИЙН 1,2-ЫН ДАВААГ 10-НЫ ҮДЭЭС ӨМНӨ, ХОЙГ ХИЙЖ АЛЬ БОЛОХ ОЛОН НААДАМЧДАД ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОХ, МӨН ГАДНЫ ЖУУЛЧИДАД Ч БӨХ ҮЗЭХ БОЛОЛЦООГ ГАРГАЖ ӨГВӨЛ БОЛОХООР… ХӨӨРХИЙ ЖУУЛЧНЫ КОМПАНИУД ГАДААДЫН ЖУУЛЧДЫГ “НААДАМ” НЭРЭЭР Л ТАТАЖ АВЧИРДАГ, ГЭТЭЛ ТЭДЭНДЭЭ НААДМЫН СТАДИОНД ОРУУЛААД БӨХ ҮЗҮҮЛЧИХ БОЛОМЖ НЬ 11,12-НЫ ӨДРҮҮДЭД БАРАГ ҮГҮЙ, ХИЙ ДЭМИЙ СИАДИОНЫГ ТОЙРУУЛААД Л АЛХУУЛДАГ. НЭГ ӨДРИЙН ӨМНӨ БӨХ ЭХЭЛБЭЛ ИЛҮҮ ОЛОН ХҮНД ХҮРТЭЭЛТЭЙ Л НААДАМ БОЛНО
2 | 0 Хариулах
Зочин [172.59.189.252] 2024/7/7
Aay ireedvin hudulmuriin baataruud 😂
0 | 0 Хариулах
Монгол [66.181.183.126] 2024/7/7
Допингийн шинжилгээг гадаадын мэргэжлийн байгууллагаар хийлгэж мөн гадныхнаар хөндлөнгийн хяналт тавих хэрэгтэй! Допингийн шинжилгээг өөр шударгаар хянах, магадлах ямарч ч арга зам байхгүй! Монголд бол хууль бусаар юуг ч хийх боломжтой тийм л нийгэм!!! Мөн дээрээс нь нэн тэргүүнд хийх ёстой ажил бол “Баяр наадын тухай хууль” батлагдсан үе буюу 2006 оноос хойшхи наадмын бүх сорцын шинжилгээг гадны мэргэжлийн байгууллагаар дахин хянуулж, шинжилгээний дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй!!!
1 | 0 Хариулах