Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Математикийн ЭШ-ын дундаж оноо өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс буурлаа

A.Жаргал
2024 оны 7 сарын 7
IKON.MN

07/06 өдөр Математикийн Элсэлтийн Шалгалт(ЭШ) улс даяар болж өнгөрлөө. Уг шалгалтад нийт 23,002 сурагч оролцсон бөгөөд сурагчдын ердөө 2% нь л 60-аас дээш оноо авсан байна. Энэ жилийн дундаж анхны оноо 24, голч оноо 21, дундаж хэмжээст оноо 500 байв. Шалгуулагчдаас 31 сурагч 800 оноо авснаас 2 хүүхэд(Сэлэнгэ-1, Улаанбаатар-1) бүтэн 100 оноо авчээ. 

2024 оны дундаж болон, голч оноо өмнөх 4 жилээс огцом(3 оноогоор) бурсан байна. 

Дундаж оноо өмнө сүүлийн 5 жилд (анхны оноо):

  • 2020: 27 оноо
  • 2021: 26 оноо
  • 2022: 26 оноо
  • 2023: 27 оноо
  • 2024: 24 оноо

Математикийн хичээлийн ЭШ-ын анхны онооны дундаж үзүүлэлтээр Сүхбаатар, Увс аймгууд тэргүүлсэн бол Говьсүмбэр, Булган аймгууд сүүлийн байрт орлоо. Өөрөөр хэлбэл Булган аймгийн сурагчид дунджаар 100 онооноос 21 оноо л авсан гэсэн үг.

График #1: Аймаг хотын дундаж үзүүлэлт

2024 оны оюутан элсүүлэх үндэсний босго оноо: 

  • Их сургууль - 480
  • Дээд сургууль - 440
  • Коллеж - 400
  • Орон нутгийн их, дээд сургууль - 410

2024 оны хувьд Математикийн ЭШ дээр шалгуулагч нэгж ч бодлого бодохгүйгээр A, B, C, D, E сонголтын аль нэгийг сонгоод бөглөхөд л их сургуульд орох босго оноо авах магадлалтай байжээ.

Хүснэгт #1: Хичээл тус бүрийн шалгуулагчид, дундаж болон медиан оноо, 800 авсан сурагчдын тоо. 

Аймаг, хот Сурагчид 60-аас дээш оноо авсан сурагчдын хувь АО.Медиан АО.Дундаж ХО.Медиан ХО.Дундаж 800 авсан
 Архангай аймаг 607 1% 20 22 484 484 0
 Баян-Өлгий аймаг 410 1% 21 23 496 494 0
 Баянхонгор аймаг 494 2% 20 23 484 489 0
 Булган аймаг 326 0% 20 21 484 480 0
 Говь-Алтай аймаг 429 1% 22 23 507 501 1
 Говьсүмбэр аймаг 135 0% 19 21 472 484 0
 Дархан-Уул аймаг 778 2% 23 25 517 515 1
 Дорноговь аймаг 423 2% 21 23 496 495 1
 Дорнод аймаг 490 1% 22 24 507 503 0
 Дундговь аймаг 235 4% 21 25 496 502 0
 Завхан аймаг 641 3% 22 25 507 511 0
 Орхон аймаг 953 3% 22 26 507 513 0
 Сэлэнгэ аймаг 735 1% 21 23 496 499 1
 Сүхбаатар аймаг 325 6% 24 28 527 526 5
 Төв аймаг 545 0% 21 22 496 488 0
 Увс аймаг 571 4% 23 27 517 522 3
 Ховд аймаг 599 2% 22 24 507 507 0
 Хэнтий аймаг 411 2% 22 24 507 503 0
 Хөвсгөл аймаг 848 5% 22 26 507 511 6
 Өвөрхангай аймаг 844 4% 23 26 517 517 1
 Өмнөговь аймаг 339 2% 20 23 484 492 0
 Багануур дүүрэг 287 0% 23 25 517 509 1
 Улаанбаатар 11577 2% 21 23 496 496 11
Улсын хэмжээнд 23002 2% 21 24 496 500 31

Онооны тархалт энгийн тархалтаас зөрүүтэй хэвээр байна.

График #2: 2024 оны Математикийн ЭШ-ын анхны онооны тархалт. Аймар тус бүрээр болон харьцуулан харах боломжтой.