Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын Үндэсний Бодлогын Хорооноос Засгийн газарт хамтрах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Нам (АН)-ын Үндэсний бодлогын Хороо (ҮБХ)-ны ээлжит бус хуралдаан өнөөдөр нийт гишүүдийн 70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдлаа.

Уг хуралдаанаар Улсын Их Хурал (УИХ)-ын ээлжит сонгуулийн дүнгээ хэлэлцэж, шинээр бүрэлдэж буй Засгийн газартай хамтарч ажиллах эсэх, намын дарга Лу.Гантөмөрт итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар сонгуулийн үр дүн, намуудад өгсөн сонгогчдын санал, мөрийн хөтөлбөрт туссан хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тухайлбал эрчим хүчний салбарыг либералчлах, татварын реформ хийж өрийн дарамтыг бууруулах, аж үйлдвэржүүлэх төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж авлагын эсрэг тууштай тэмцэх, иргэдийг орон сууцжуулах ба ипотекийн зээлийн хүүг бууруулан сард төлөх төлбөрийн хэмжээг багасган амьдралын чанарыг дээшлүүлэх, иргэдийг намаар ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг ҮБХ-ны гишүүд илэрхийлэв.

Тус намын ҮБХ-ны гишүүдийн олонх нь Засгийн газарт орж ажиллах нь зөв гэдэг шийдвэрийг илэрхийллээ.Төрийн мөнгөний эсрэг хүнд цаг үед ажилласан сонгууль болсныг онцлон цаашид төрийн бодлого, шийдвэрт хамтран ажиллахаар болжээ.

ҮБХ-ны нийт гишүүдийн 92%-ийн саналаар АН Засгийн газарт хамтран ажиллахаар болсон бол нийт гишүүдийн 90%-ийн саналаар Лу.Гантөмөрт итгэл үзүүлж намын даргаар улираан томилов.