Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Арвайхээр-Баянхонгор-Алтай-Ховд-Баян-Өлгий чиглэлийн зам дагуух үйлчилгээний газрын мэдээлэл Google Maps-д байршина

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор-Алтай-Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замын батлагдсан трасс болон замын дагуу гурван хилийн боомт, таван аймаг, 13 сумын төвийг Google Maps системийн газрын зурагт оруулж эхэлжээ.

Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлснээр олон улс, улсын чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурагт мэдээллийг Google Maps системд байршуулахаар И-Тек компанитай гэрээ байгуулан өнгөрсөн зургаадугаар сарын 19-нөөс ажлаа эхлүүлж, Баян-Өлгий, Увс аймагт ажлаа үргэлжлүүлж байгаа аж.

Уг төсөл цаашид Монгол Улсын бүх орон нутгийн хэмжээний олон улс, улсын чанартай замын дагуу хийгдэх юм байна.