Японы эх хүүхдийн №1 брэнд болох Pigeon болон Goo.N Брэнд нь 16 ДАХЬ УДААГИЙН ЭХ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ИМЖ ЭХ АСАРГААНЫ ӨРӨӨГ АМГАЛАН АМАРЖИХ ЭМНЭЛЭГТ тохижуулан өглөө.
Дутуу нярайд үзүүлэх “Имж эх асаргаа” нь дутуу нярайн тусламж үйлчилгээний чанар сайжруулах, өвчлөл, эндэгдлийг бууруулдаг өртөг багатай үр дүнтэй хамгийн шилдэг асаргаа юм.
Энэхүү өрөө нь гүйцэд болон дутуу төрсөн нярайд эрчимт эмчилгээ хийх, эхийн цээжин дээр арьс арьсаар шүргэлцүүлэн имж эх асаргаагаар эх үрийн нандин холбоог бэхжүүлж, өвчлөл эндэгдлийг бууруулахаас гадна 24 цаг тасралтгүй хөгжимт эмчилгээ, ээж хүүхдэдээ уншиж өгсөн үлгэрийг сонсгох эмчилгээг давхар хийснээр хүүхдийн тархины хөгжлийг дэмжих өндөр ач холбогдолтой юм.
Олон улс оронд хийгдсэн судалгаагаар имж эх асаргаа нь нярайн инкубатор хэмээх төхөөрөмжтэй харьцуулахад нярайн эндэгдлийг 40%, халдвар авах эрсдэлийг 55%, гипотерми буюу даарах эрсдэлийг 65% тус тус бууруулдаг өндөр үр дүнтэй, өртөг багатай арга болохыг нотолжээ.
Pigeon, Goo.N брэндийн уламжлал болсон “Хайрыг түгээе” төсөл нь одоогоор Улаанбаатар хотын бүх төрөх эмнэлэгт дутуу нярайн имж эх асаргааны өрөө, хөх судлалын өрөө, хүүхдийн үзлэгийн өрөө мөн түүнчлэн худалдааны төв, оффис, нийтийн үйлчилгээний газруудад хөхөөр хооллох, живх солих 16 гаруй өрөөг тохижуулан хүлээлгэн өгсөн байна.
2024 оны 2-р хагасаас эхлэн орон нутгийн төрөх эмнэлгүүдэд чиглэн “Хайрыг түгээе”-21 аймаг нэрийн дор 21 аймгийн төрөх эмнэлгүүдэд Нийгмийн хариуцлагын хүрээнд эх хүүхдэд ээлтэй өрөөг тохижуулж бяцхан зүрх бүрд ээлтэй орчныг бий болгохоор зорьж ажиллаж байна.
Бидний ирээдүй болсон бяцхан зүрх бүхэн эрүүл ээлтэй орчинд бойжиж, Монголын бүх эцэг эхчүүдэд аз жаргал хайрыг түгээхийг хүссэн энэхүү ажил маань цаашид улам илүү өргөжнө гэдэгт итгэлтэй байна.
Монголын үрс маш олон болох болтугай.
Бяцхан зүрх бүхний төлөө Pigeon брэнд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!