Уншиж байна ...

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилжээ

Б.Манлай
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Баярмөнх ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний оронд тус дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайхан томилогдсон байна.

Г.Жаргалсайхан нь 2020 оноос өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр шинэ зүйл санаачлахаас илүүтэй хүүхдийн хөгжлийн жилийн хүрээнд төлөвлөгөөнд туссан ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан нээлттэй, ил тод ажиллахаа мэдэгдлээ гэж тус дүүргээс мэдээллээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дүүргийн Засаг даргыг нийслэлийн Засаг дарга томилно гэж заажээ.

зураг