Уншиж байна ...

"Нэгдүгээр тойрог хурдны зам, Туулын хурдны зам шинэ Засгийн газрын үйл ажиллагааны эхэнд бичигдэнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төслүүдийг нэрлэлээ.

Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотод шинэ сэргэлтийн бүтээн байгуулалтын цаг хугацаа эхэлж байна. Наадмын өмнө шинэ Засгийн газрын танхим бүрдэхээр яригдаж байна. Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны 1.1-3 заалтад метроноос гадна шинээр хийгдэх том төслүүдийг бичүүлэхээр болсон.

Тухайлбал Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог хурдны замыг шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш ажлын 100 хоногийн дотор санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхээр болж байгаа. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээрт бичнэ.

Хөшигийн хөндийд 150,000 хүнтэй шинэ Зуунмод хот байгуулах бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.

Метроны хоёрдугаар шугамын урьдчилсан Техник, Эдийн Засгийн Үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулж, тендер зарлана.

2024-2028 он Улаанбаатарчуудын агаар, хөрс, усны бохирдол, түгжрэлийг шийдэх том бүтээн байгуулалтын жилүүд байна.

Сэлбэд 12,000 айлын орон сууц барих ажлын газар чөлөөлөлтийн ажил өчигдөр оройны байдлаар 1,269 айлтай гэрээ байгуулсан, 2300 айлын газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байгаа. Энэ сард Сэлбэ дэд төвд орон сууц барих тендерийг зарлана.

Шархад, Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажил эхэлсэн байгааг мэдээлээд

  • Дөрвөн жилийн хугацаанд 40,000 орчим айлын орон сууцыг барихаар ажиллана.
  • Метрополитан хотуудын жишгээр анхны метроны шугам гараанаасаа гарлаа.
  • Том бүтээн байгуулалтын ажлыг жижиг улс төржилт, хийрхлээс ангид байгаасай гэж боддог" гэв.