Уншиж байна ...

"Хүй долоон худагт болох соёлын наадамд ӨМӨЗО-ноос 12 хүний бүрэлдэхүүнтэй хөгжмийн хамтлаг ирж, оролцоно"

Б.Манлай
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёлын яам, СУИС, “Монгол Наадам” цогцолбор хамтран зохион байгуулах “Соёлын наадам”-ын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Даваасүрэн "Долдугаар сарын 11, 12-нд “Соёлын наадам-2024" Хүй долоон худгийн “Монгол Наадам” цогцолборт болно.

"Үндэсний их баяр наадмаар 15 орчим соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагдахын нэг нь “Соёлын наадам-2024" юм. Уг наадмыг Соёл Урлагийн Их Сургуулиас/СУИС/ анх санаачилж, 2008 оноос хойш 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 

Наадамд 230 гаруй уран бүтээлч, багш, оюутан, СУИС-тай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцоно.

“Соёлын наадам-2024" нь монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийн агуулгад тулгуурлана. Гэр бүлийн эв эе, ахуйн соёлд тулгуурлаж нээлтийн тоглолтоо хийнэ. 

Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтарч Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн соёлын төвийн уран бүтээлчид өөрсдийн байгууллагын урын сангаасаа наадамчин олонд танилцуулна.

"Идэрийн цуурай" дэвжээний авьяаслаг бөхчүүд оролцсон тоглолтыг долдугаар сарын 13-нд Уяачдын байрын үеэр зохион байгуулна. 

Өвөрхангай аймгийн хөхүүр урлаач Д.Гүндэгмаа наадамд оролцоно. Өнөөгийн Монголын газар нутагт байгаа археологийн дурсгалын тайлбар, Эзэнт гүрний үеийн Монголын түүхэн мэдээ баримт, Их Монгол улсын үеийн археологийн болон урлаг соёлын өв дурсгал, 1911 оноос өнөөгийн Монгол Улс хүртэлх түүхэн барилга байгуулам, урлаг соёлтой холбоотой мэдээллийг цахим хэлбэрээр наадамчин олонд хүргэнэ.

Хүй долоон худагт дуу, тоглоом наадам, цайны соёл, айраг идээ, хувцас хунар холбогдолтой уламжлалт наадгайнуудыг тоглуулах, хүүхдүүдэд зааж сургах, лимбэ, битүү амьсгаа, уртын дууг зааж сургах зорилгоор наадамчин олонтойгоо наадамлахаар бэлтгэж байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Соёлын наадам-2024" наадмын ерөнхий найруулагч Б.Чинзориг "Энэ жилийн соёлын наадмаар гэр бүл, түүхэн цаг үе гэсэн хоёр үзэл санааг нэгтгээд "Монгол эрдэнэ" нэртэй тоглолт долдугаар сарын 11-нд 11:00, 14:00 цагт зохион байгуулагдана.

Долдугаар сарын 11-нд нийт 12 тоглолт, долдугаар сарын 12-нд Морьтны гайхамшиг үзүүлбэр, Дуурийн театр, Үндэсний урлагийн их театр, СУИС, Монгол Улсын Консерватори, ӨМӨЗО, Япон улсын уран бүтээлчид оролцсон тоглолт болно.

Түүхэн цаг үе гэр бүл, үнэт зүйлс гэсэн агуулгыг шингээсэн тоглолтууд болно.

Тоглолтод гавьяат жүжигчин С.Цогтсайхан, дуурийн дуучин Б.Эрдэнэтуяа, хөөмийч, дуучин уртын дууч С.Загд-Очир нарын уран бүтээлчид оролцоно.

Өвөр Монголын Өөртөө Засах Орноос /ӨМӨЗО/ өсвөр насны 12 хүний бүрэлдэхүүнтэй хөгжмийн хамтлаг ирнэ.

Хүннү цаг үеийг илэрхийлсэн бөмбөрийн хамтлаг наадамд оролцоно" гэж мэдээллээ.

Хэвлэлийн түншээр МҮОНРТ, Монгол HD ТВ, UBS ТВ, Соён гэгээрүүлэгч ТВ, ТВ25, Тэнгэр ТВ, NTV, SBN, eagle news, Ub life, isee.mn. mand.mn, urug.mn, Зууны мэдээ сонин, Өдрийн сонин, Өнөөдөр сонин ажиллаж байгааг зохион байгуулагчид нэрлэв.