ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЕТГ-ын дарга Г.Занданшатарын "анхны" ажил

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын дарга асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томилогдоод буй. 

Тэрбээр УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч хангалттай санал авч чадалгүй парламентын гадна үлдсэн.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатар МАН-ын Ерөнхий нарын бичгийн даргын албыг хашиж намын гал тогоог барих болсноор түүний хашиж байсан албан тушаалд Г.Занданшатарыг томилсон. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэгвэл Г.Занданшатар шинэ албан тушаалд очсоноос хойш өнөөдөр анх удаа "ил гарч" ирлээ. 

Улсын баяр наадмын өмнө Ерөнхийлөгч нэр бүхий эрхмүүдэд одон, медаль хүртээдэг. Энэхүү уламжлалын дагуу Төрийн ордонд өнөөдөр шагнал гардуулах үеэр ЕТГ-ын дарга Г.Занданшатар ажлаа хийж байгаа нь гэрэл зурагт ийнхүү буужээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалын хамт төрийн далбааны өмнө зогсож байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ХАХА
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг