Наймдугаар сарын 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүхэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
2025 оны наймдугаар сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- Наймдугаар сарын 09-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар,
- 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 11-нд нутгийн хойд хэсгээр,
- 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,
- 09-нд Монгол-Алтайн уулсаар,
- 10-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар,
- 11-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +16...+21 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус,
- бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!