Монгол, Хятадын улсын хилийг хамтран шалгах бэлтгэл ажлын ээлжит уулзалтыг 2025 оны наймдугаар сарын 5-6-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад монголын талыг Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Т.Баяржаргал, хятадын талыг Хил, далайн хэргийн газрын Хуурай газрын улсын хилийг хамтран шалгах хэлтсийн дарга Ди Вэйчөн нар ахлан оролцсон.
Талууд "Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын улсын хилийг гурав дахь удаа хамтран шалгах Монгол, Хятадын бэлтгэл ажлын хамтарсан комисс"-ыг байгуулж, 2026 оны эхний улиралд багтаан анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар тохиролцлоо гэж ГХЯ-наас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!