Багшийн орон тоотой холбоотой мэдээллийг Боловсролын Яамнаас өнөөдөр хүргэсэн билээ.
Энэ үеэр багшийн цалин хангамжийн талаар Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга дараах мэдээллийг хэлэв.
Тэрбээр "Багш нарын цалин бага гэдэг нь үнэн. Үүнийг бүгдээрээ мэдэж байгаа. Улаанбаатар хотод багшаар ажилд анх ороход ЕБС-д 1,500,000 төгрөгөөс эхэлж байгаа.
Хөдөө орон нутагт арай гайгүй. Суманд очиж ажиллавал шууд 40 хувийн нэмэгдэлтэй байна.
Багш нарын цалинг нэмэхэд Боловсролын Яамнаас ямар бодлого барьж байна вэ гэвэл
Зөвхөн багш нарын цалинг нэмэгдүүлье гэдэг саналыг яаж ч орууллаа гэсэн төрийн албан хаагчдын цалинг хамтад нь авч үздэг.
Энэ нь дан ганц Боловсролын Яамны асуудал биш, Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны асуудал. Өөрөөр хэлбэл монголчууд бид бүгдийн асуудал болоод байгаа юм.
Цаад талд нь мөнгө л хэрэгтэй. Ирэх жилийг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Ингэж зарласнаар боловсролын салбарт илүү байгаа төсвийнхөө хэмжээнд мөнгө төгрөг өгье гэсэн үг" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!