Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Цахимаар гал тогооны тавилга захиалж, урьдчилгаа нэг сая төгрөг шилжүүлээд залилуулжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгэн иргэн энэ оны тавдугаар сарын 11-ний өдөр цахимаар нэр бүхий тавилгын үйлдвэр гэх газраас гал тогооны тавилга захиалж, урьдчилгаа 1 сая 800 төгрөгийг шилжүүлэн залилуулжээ.

Залилагчид цахим орчинд хуурамч хаяг нээн ижил төрлийн үйлчилгээний байгууллагын мэдээлэл, зургийг хуулбарлан байршуулж, төлбөрийг урьдчилан авч залилдаг байна.

Иймд иргэд та бүхэн онлайн худалдан авалт хийхдээ тухайн байгууллагын цахим хаяг, дэлгүүрийн байршлыг сайтар нягтлах, албан ёсны веб сайт, цахим хуудсаар дамжуулан захиалга хийхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс зөвлөж байна.