Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 12 хуудастай дэвтэр ₮450-500, бага ангийн дүрэмт хувцас охидынх ₮70,000-82,000, хөвгүүдийнх ₮105,000-128,000 байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэлд зориулсан үзэсгэлэн худалдаа гарч эхэлжээ. 

Тухайлбал Улсын Их Дэлгүүр(УИД)-ээс урагш байх усан оргилуурын орчимд гарч буй үзэсгэлэн худалдаанд сурагчдын дүрэмд хувцас, дэвтэр, үзэг, цүнх зэрэг хичээлийн хэрэгсэл, гутал, гутлын уут худалдаалагдаж байна. 

Үнэ ханшийн тухайд 12 хуудастай дэвтэр 450-500, 24 хуудастай нь 820-1,000, 36 хуудастай нь 1,020-1,300, 48 хуудастай нь 1,350-1,600 төгрөг байлаа. 

Мөн дүрэмт хувцас үйлдвэрлэгчээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй  худалдаалж байна. Жишээлбэл бага ангийн сарафан 70,000-82,000 төгрөг, хөвгүүдийн пиджак, өмд 105,000-128,000 төгрөгийн үнэтэй байна.

Харин хөх цамц 28,000-30,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд дүрэмт хувцас, цамцаа нийтэд нь авбал зангиа бэлэглэнэ гэсэн газар ч байв.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг