Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Батжаргал: Орлогч захиралтай яваа зарим нэгэн сургуулийн асуудлыг цэгцэлнэ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Боловсролын салбарт 4,000 хүн цомхотгоно" гэх мэдээлэлтэй холбогдуулан Боловсролын Яамнаас хэвлэлийн хурал зарлаж, дараах тайлбар мэдээллийг өнөөдөр хүргэлээ. 

Энэ үеэр багш нарын эрэлт хэрэгцээ өсөж байгаа энэ үед орон тоонд гар хүрэхгүй гэдгийг Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал хэлсэн юм. 



Үргэлжлүүлэн тэрбээр "Саяхан УИХ-аас төсвийн тодотгол хийх үеэр яригдсан асуудал.

Төрийн захиргааны байгууллага, удирдлагын орон тооны 20-30 хувь хүртэлх чиг үүргийн давхардал байгаа. Үүнийг захиргааны түвшинд арилгаж байна.

Сургалтын байгууллага буюу сургууль, цэцэрлэгийн бүх түвшинд

  • Хүний нийгмийн асуудлыг дордуулах,
  • Ажил албан тушаалаас нь чөлөөлөх, цомхотгохоос зайлсхийж байгаа. Өөрөөр хэлбэл сул 2,000 орон тоонд багш ороогүй.

Харин Боловсролын Яам, Сангийн Яам ярилцаад цаана нь үүсэж буй цалингийн сангийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, өөрчлөөд хүний мэргэжил албан тушаалыг хөндөлгүй, хүрэлгүйгээр цалингийн сангийнхаа буурч байгаа хувийг зохион байгуулах асуудал яригдаж буй.

Хүний асуудал яригдахгүй биш тодорхой хэмжээнд яригдана.

Норм нормативд огт байдаггүй, хуульчлагдсан албан тушаал биш тодорхой хэмжээний зөрчил үүсгээд томилсон жишээнүүд бий. Тухайлбал зарим нэгэн сургууль орлогч захиралтай байдаг гэхчлэн ийм асуудлыг цэгцэлнэ.

Хуулийн дагуу ямар нэгэн зөрчилгүй байх ёстой.

1,000 хүүхэд тутамд 70 орчим төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай зайлшгүй албан тушаалууд байдаг.

Энэ хэмжээгээр хүүхдийн тоо өсөхөд дагаад холбогдох зардлууд нь өснө. Хүмүүс нь нэмэгдэнэ. Багш нарын эрэлт хэрэгцээ, шаардлага өсөж байгаа энэ үед тэдний орон тоонд гар хүрэхгүй.

Ялангуяа боловсролын сургалтын байгууллага буюу сургууль, цэцэрлэгийн албан хаагчдын нийгмийн асуудлыг хөндөхгүй" гэж тайлбарлав.