Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис хаан, Чойжин ламын сүм музейн захирлууд төрийн дээд цол, одон медалиар шагнууллаа

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

Шагнал хүртэж буй эрхмүүдээс онцолбол нийслэлийн хоёр музейн удирдлага буюу

Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Түүнийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн гэргий гэдгийг хүмүүс сайн мэдэх билээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгчийн зарлигт "Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан" хэмээн тусгажээ.