Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан мэргэн Шагжсүрэнгийн Даваахүү Хөдөлмөрийн баатар боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарим хүнд одон медаль гардуулж байна.

Энэ үеэр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, дархан мэргэн, гавьяат тамирчин, Эрдэнэт үйлдвэрийн спорт цогцолборын дарга Шагжсүрэнгийн Даваахүүг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.  

Тэрбээр 1989 оноос хойш өнөөг хүртэл харваж буй бөгөөд улсын наадамд тав түрүүлсэн нэгэн. Үндэсний их баяр наадмын түүхэнд 40 сумаас ганц алдалгүй 40 онож түрүүлсэн ганц тохиолдол байдаг. Энэ амжилтыг тэр 1995 онд тогтоосон нь одоо хүртэл эвдэгдээгүй байна.