Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарим хүнд одон медаль гардуулж байна.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тод манлай уяач Д.Онон нарт Хөдөлмөрийн баатар цол олгох зарлиг гаргалаа.

Дархан аварга Г.Өсөхбаяр үндэсний бөхөөс төрж буй зургаа дахь Хөдөлмөрийн баатар болж буй юм. Түүнээс өмнө 1992 онд Х.Баянмөнх, 1994 онд Ж.Мөнхбат, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 1999 онд Д.Дамдин, 2006 онд Д.Цэрэнтогтох нар хөдөлмөрийн баатар болсон билээ.

Харин уяачдаас Хөдөлмөрийн баатар төрсөн хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь 2013 онд тод манлай уяач Д.Даваахүү тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хөдөлмөрийн баатар болж байжээ.