Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Пак Сүн Ү: Метроны зөвлөх үйлчилгээг хугацаанд нь мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэхээ амлая

Б.Манлай
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод метро барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх БНСУ-ын “Dohwa Engineering” тэргүүтэй түншлэлийн баг өнөөдөр нийслэл хоттой ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа. Тус компани нь “Korea national railway”, “Korea railroad corporation” “Soosung Engineering” компаниудтай түншлэл болж тендерт оролцсон юм.

Гэрээ байгуулсны дараа “Dohwa Engineering” компанийн ерөнхийлөгч Пак Сүн Ү "Энэ удаа манай компанид итгэж, хариуцлага хүлээлгэн сонгосонд  талархаж байна.

Өнгөрсөн 40 жилийн турш Монголын ард түмэн метротой болох бодолтой байсныг сая сонслоо.  Энэхүү метроны төслийг хийхээр болж байгаадаа баяртай байна.

Энэ өдрөөс эхлэн “Dohwa Engineering” компани түншлэлүүдийн хамтаар бүх хүчээ дайчлан метроны төслийг амжилттай биелүүлэхэд хичээж ажиллана.

Бидний хувьд метроны зөвлөх үйлчилгээг үзүүлэх боловч дэд бүтцийг хамтад нь авч явах ёстойг сайн ойлгож ажиллах болно.

Зөвлөх үйлчилгээг нийт түншлэлтэйгээ хамтарч цаг хугацаанд нь мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэхээ амлаж байна" гэж ярилаа.

“Dohwa Engineering” компани 1957 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Одоогийн байдлаар 47 оронд салбартай бөгөөд дэд бүтцэд өөрсдийн хүчийг дайчлан ажиллаж байгааг тэрбээр танилцуулсан юм.