ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын түншлэлийн зүгээс “Метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын “Дова инженеринг” компани тэргүүлж буй түншлэлд тус улсын “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд багтаж байгаа юм.

Уулзалтын эхэнд “Дова инженеринг” компанийн тээврийн ерөнхийлөгч Чон Сү Дун хоёр тал Улаанбаатар хотын метро төслийн гэрээг амжилттай байгуулж гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллах гэрээг төлөвлөгөөт хугацаанд байгуулж чадсан тохиолдолд инженерүүдээс бүрдсэн төслийн багийг боломжит хугацаанд авчран ажил эхлүүлэхэд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.  

Энэ үеэр БНСУ-ын түншлэлийн зүгээс “Метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулсан. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтой гэдгээ онцлон дурдсан. Түншлэлийн зүгээс мөн Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 хөтөлбөрөөр дөрвөн жил суралцуулан, нэг жил дадлагажуулах хөтөлбөр танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирээдүйд Монголын метроны системийг авч явах хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүнд шаардлагатай санхүүжилтийн тодорхой хэсгийг нийслэлийн 2025 оны төсвөөс гаргах боломжтой. Энэ ажлыг дотоодын их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулна гэдгээ хэллээ.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дэлхийн хэмжээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай түншлэлтэй хамтран ажиллах гэрээний хэлэлцээ эхлүүлж буйдаа талархал илэрхийлсэн юм. Ийнхүү “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулах хэлэлцээ эхэлж байгаа бөгөөд Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Цолмон ахлан ажиллаж байна. 

Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.

“Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.203] 2024/6/27
Batbayar
0 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.2] 2024/6/27
30 жилийн мөрөөдөл ажил хэрэг болоход ойртлоо. Хяналтаа сайн тавь. Хулхи СО бий шүү...
0 | 2 Хариулах
Зочин [66.181.190.34] 2024/6/27
Со нар хулхи шүү, хяналтаа сайн тавиараа даа.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.67] 2024/6/26
Юу вэ 10 жил хүлээх үү. Урт биш, гүнзгий биш, аөрсний нөцөл сайн газарт уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.130] 2024/6/26
Их урт хугацаа баына
0 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.88.206] 2024/6/26
МАН л Монголыг хөгжүүлнэ! Өөр хэн ч биш
1 | 6 Хариулах
иргэн [66.181.187.252] 2024/6/26
ганцхан шугамтай тэрнээс дөнгөж 6 км газар доогуур , энийг тэгэд 7-8 жил барих юм байхдаа , энэ түгжрэл дунд зам дээр амьдарчих юм байна лдаа
4 | 0 Хариулах
King [202.126.90.137] 2024/6/26
show shaagad nymka zda
0 | 0 Хариулах
АРД [202.9.40.68] 2024/6/26
дэмжиж байна, амжилт хүсье, чанартай аюулгүй хурдан үйлчилгээ үзүүлдэг дэлхийн түвштнд хүрсэн метротой болох болтугай
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.171] 2024/6/26
4 жил нь 7жил болчихлоо. Дарханы зам шиг сунжирна гэж тооцвол 20 жил болох юм байна.
6 | 0 Хариулах
King [202.126.90.137] 2024/6/26
30 jil bolnoo bro
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.54] 2024/6/26
Со-нууд ч дээ, но-тойдоо. Япончууд нь илүү найдвартай шд
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.198] 2024/6/26
За тэгээд Туул Сэлбэ маань үерлээд ус нь метроны шугамаа дүүргээд метрогоор аврах гэж поомп нь хүрэхгүй баларсан юм болох байхоо эсвэл шууд шумбагч метро хийвэл зүгээр байх
1 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2024/6/26
ЭЭ базарваань ш@@даг л байгаа даа. Сонгууль дөхөж байна эхлүүэх нь чухал
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.153] 2024/6/26
хэдэн жил бэ, бараг 10 жил юмуу
1 | 0 Хариулах
Иргэн [38.46.221.119] 2024/6/26
6.5 жил орчим
0 | 0 Хариулах
King [202.126.90.137] 2024/6/26
25 jil
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.9] 2024/6/26
Татварын мөнгө зарлагдаагүй дээрээ эртхэн шиг зогоосон дээр болжээ
3 | 0 Хариулах
Иргэн [38.46.221.119] 2024/6/26
зарлагадаагүй*
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.252] 2024/6/26
Ter china rail iig l songoh bsimdoo... Uwur mongold 2jiliin dotor barij record ewder chadsan bsn. Deerees n hytadiin ner hunded nuluuluh tom ajil bolhoor muu hiij uguhgui baisan n lawtai. Tender iin huuliig yr n ergej harah heregtei. Zarim neg tom tusliig iluu sain heleltsej hiideg bolwol zugeer yumsan.
4 | 0 Хариулах
Зочин [172.59.188.223] 2024/6/26
Za 2030 ond hudlaa doo. Shine niseh shig bvh said darga , tsvnh barigch suganii vsnvvd ni horolmaatsaar bgaad 2035 ond metrotoi bolwol ih yum. Hotiihoo utaa b a a s sheesee shiidchiheed tom yarij bai
3 | 0 Хариулах
Зочин [66.181.191.240] 2024/6/26
4 жилийн дотор гээ биздээ хахаха. үүлийн үеийн метрог зогсоогоогүй бол өдийд метротой байх байлаа МАНгаруудаа
5 | 1 Хариулах
King [202.126.90.137] 2024/6/26
20 jil bolnoshdee. songuuliin daraa naad metro chin zamhraad alga bolnoo. hen ch sanahgui
0 | 0 Хариулах