"Дотоодын аялал жуулчлалын 2024 оны чиг хандлага, таамаглал" сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Монголын аялал жуулчлалын судалгаа, зарим таамаглалын талаарх мэдээллийг “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” НҮТББ-ын судлаач Б.Ербахыт танилцуулав.
Аялал жуулчлалын саруудад монголчууд хэнтэй хамт, хаашаа, хэрхэн яаж аялах чиг хандлагатай байгааг дараах байдлаар хүргэлээ.
"Ulaanbaatar travelX 2024" арга хэмжээ тавдугаар сарын 24-26-нд Мишээл экспо төвд зохион байгуулагдсан.
Тус арга хэмжээнд 4,000 орчим хүн оролцсоноос 343 хүнээс анкетын судалгаа авсан юм. Үүнээс 316 хүчинтэй анкетад дүн шинжилгээ хийлээ.
Өнгөрсөн онд судалгаанд оролцогчдын ихэнх хувь нь авто машинтай аяллыг сонгоно гэж хариулж байсан бол 2024 онд чиг хандлага нэлээд өөрчлөгдсөн байна.
Дотоодын аялал жуулчлалын 2024 оны чиг хандлага, таамаглал:
Сүүлийн жилүүдэд морин аяллыг сонирхох жуулчдын тоо нэмэгдэж байгаа.
Наадмын амралтын өдрүүдтэй холбоотойгоор дотоодын аялагчдын аялах хугацаа тодорхой хэмжээгээр хэлбэлзэж байдаг.
Судалгаанд хамрагдсан ихэнх хүн 7-10 хоног аялах хүсэлтэй байна гэж хэлсэн. Гэхдээ наадмын амралтын өдөр зургаан хоног үргэлжлэх учраас бодит байдал дээр тэн хагас нь зургаа хүртэл хоногоор аялах боломжтой гэх таамаглал, тооцоолол хийж гаргасан.
Аялалд зарцуулах мөнгөн дүнг анкетын аргаар асууж үзсэн.
Эндээс харахад нийт аялагчийн 24.7 хувь нь 1-1.2 сая төгрөгийг аялалдаа зарцуулахаар төлөвлөсөн дүр зураг харагдаж байна.
Түүнчлэн
Аялалд зарцуулж буй мөнгөн дүнд үндэслэн дотоодын аялагчдын Монгол Улсын эдийн засагт үүсгэж байгаа эргэлтийг тооцоолохыг зорилоо.
Энэхүү тооцооллыг гурван аргаар хийх гэж үзсэн боловч харилцан адилгүй тоо баримт гарсан. Баталгаатай судалгаа болсон гэж үзэхгүй байгааг сануулъя.
Тооцооллоор
Бидний баримжаа тооцоогоор 860 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэх магадлалтай гэж тооцоолж байгаа юм. Үүнийг эцэслэн тогтоож чадахгүй байгаа учраас албан ёсны дүн биш.
Долдугаар сард Улаанбаатар хотоос нийт 1,090,000-1,211,000 хүн тал тал тийш аялна гэсэн урьдчилсан дүн гарч байгаа.
Аяллын гол ачаалал нь
Дараагийн гол ачаалал нь Завхан аймгийн бүсэд үүсэх бөгөөд нийт 147,000-164,000 хүн аялна гэсэн прогноз тоо харагдаж байгаа юм.
Жилийн жилд Хөвсгөл аймаг дотоодын аялагчид олноор зорих газар байсаар ирсэн. Хөвсгөл аймагт 171,000-190,000 хүн аялна гэдэг нь судалгааны асуумжаас харагдаж буй. Энэ бол тавдугаар сард анкетын асуулга өгсөн хүмүүсийн мэдээлэлд тооцоолол хийсэн үр дүн.
Долдугаар сард ихэнх нутгаар бороотой. Ялангуяа Хөвсгөл аймгийн нутгаар бороо хур элбэг орохоор байгаа. Иймд бодит байдал дээр 171,000 хүн болж буурах төлөвтэй гэж таамаглаж байгаа.
Энэ жил дотоодын аялагчдын зорих хоёр шинэ газар байгаа.
Увс, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар 82,000-91,000 хүн аялах төлөвтэй.
Увс аймгийг зорих жуулчдын тоо харьцангуй өсөх хандлагатай байна. Эсрэгээрээ Баян-Өлгий, Ховд аймгийг зорих жуулчдын тоо хоёр дахин буурах төлөвтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!