Уншиж байна ...

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилно

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр үргэлжлэн хуралдаж буй.

Долоодугаар сарын 2-ны өдрийн Анхдугаар чуулганд шинэ гишүүд тангараг өргөсөн бол өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга, бүлгийн дарга нарыг сонгосон. Үргэлжлүүлэн байнгын хорооны гишүүдийн томилох асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг түр завсарлага авсан билээ.

АН-ын бүлэгт олгосон түр завсарлага дууссаны дараа үргэлжлэх чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилно. 

УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад сонгуулийн дүнгээр тус нам олонх болсон тохиолдолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улираан ажиллуулах улс төрийн шийдвэр гаргасан гэх мэдээлэл бий.