ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: 07:00-10:00 цагт 55-аас дээш насныхан саналаа хамгийн их өгсөн бол 18-29 насныхан үдээс хойш сонгуульдаа идэвхтэй оролцжээ

A.Жаргал
2024 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Мэдээлэлд дурдагдаж буй статистик нь СЕХ-ноос сонгуулийн өмнө зарласан сонгогчдын насны бүлгийн задаргаа ба сонгуулийн ирцийн ШУУД дамжуулалт дээр тооцоолсон тойм тоо болохыг анхаарна уу!

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуулийн ирц 70 орчим хувьтай өндөрлөсөн. Зургаадугаар сарын 28-ны 07:00-22:00 цагт явагдсан санал хураалтад аль насны бүлгийнхэн хэдэн цагт саналаа түлхүү өгснийг онцолж үзлээ.

Ингэхэд 07:00-10:00 цагт нийт 254,872 хүн саналаа өгснөөс олонх буюу 33,868 нь 70 ба түүнээс дээш насныхан байна. Харин тухайн цагт хамгийн бага ирцтэй нь 20-24 насныхан байв. Тэдний ирц 12:00 цагаас хойш харьцангуй ихэсжээ. 

Мөн 35-39 насны сонгогчдын ирц 12:00-16:00 цагт болон 20:00-22:00 цагт хамгийн өндөр байлаа.

График #1: Сонгуулийн санал хураалт насны бүлэг, хугацаагаар (тойм тоо болохыг анхаарна уу!)

Энэ жил анх удаа төрийн сонгуульд саналаа өгсөн 18-19 настнуудын хувьд үдээс хойш идэвхтэй байжээ. Тодруулбал 12:00-16:00 цагт энэ насны залуусын 22.1 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцов. 

12:00-16:00 цагт аль ч насны бүлгийнхэн хамгийн идэвхтэйгээр саналаа өгсөн байна. Харин өглөө 07:00-10:00 цагт хамгийн идэвхтэй оролцсон нь 60-аас дээш насныхан. Эсрэгээрээ энэ цагт хамгийн бага оролцоотой байсан нь 20-24 насныхан. Тэдний 4.8 хувь нь л уг цагт саналаа өгчээ.

График #2: Насны бүлгүүдийн сонгууль өгсөн хувь хэмжээ хугацааны интервалаар

Дээрх графикаас харахад 55-аас дээш насныхан өглөө эрт саналаа өгөөд, түүнээс хойш ирц нь тогтмол буурч байна. Харин 18-29 насныхан үдээс хойшдоо ирц нь сайжирдаг гэж дүгнэж болохоор байна. Мөн 30-54 насныхны хувьд ирц нь аль ч цаг тогтвортой байгаа юм.

Саналаа өгсөн сонгогчдыг хүйсээр нь авч үзвэл 07:00-10:00 цагт эрэгтэйчүүд, 12:00-14:00 цагт эмэгтэйчүүдийн ирц өндөр байна. Тэгвэл 18:00-20:00 цагт аль аль хүйсийн хүмүүсийн ирц харьцангуй бага байв.

График #3: Хүйс болон хугацаагаар авч үзвэл

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.108] 2024/7/9
энэ хоёр ямар аятайхан хүүхнүүд вэ. Донж стиль нь гоё
0 | 0 Хариулах
Зочин [147.161.131.72] 2024/7/3
Ene 2 buuraliig harsan ymar saihan hair hvrmeer ym be
1 | 1 Хариулах
💩 [103.57.93.9] 2024/7/3
harin chi bol hujaa shees
0 | 0 Хариулах
Зочин [202.131.251.125] 2024/7/3
Ene medee yag yamar hamaa bna maluuda.
0 | 3 Хариулах
💩 [103.57.93.9] 2024/7/3
buduun yashkanuud hujaajuudad ih sanalmugsun yum bn
0 | 0 Хариулах
зочин [202.131.232.114] 2024/7/3
хэдэн настай хүн сонгуулиа хэдэн цагт өгөх нь их сонин биш харин аль настангуудын хэдэн хувь нь сонгуулиа өгсөн өгөөгүй эсэх нь л сон ин байнаа.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.65.243] 2024/7/3
Сонгуулийн ирц идэвхийг нас насаар нь дүгнэсэн зөв ойлгомжтой дүгнэлт байна. Баярлалаа.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/7/3
За яахавээ, унтаж байгаад үдээс хойш босоо л биз
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.52] 2024/7/3
Залуу хүмүүс нойр хоолондоо сайн байх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/7/3
zaluuchuud ajillaj baigaa ym chini argagui shde
1 | 1 Хариулах