Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-ын дарга Л.Хосбаярыг томилсон.
Иймээс НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томиллоо.
П.Хадбаатар нь 2002 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2020 онд Дотоод хэргийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм.
Тэрбээр өнөөдрөөс НЗДТГ-ын даргаар ажиллаж эхэллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!