Уншиж байна ...

ФОТО: УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолын онцлох агшнууд

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын анхдугаар чуулган өчигдөр хуралдаж, шинээр сонгогдсон 126 гишүүн тангаргаа өргөлөө. Үндсэн хуульт парламентын засаглалтай улсын төрийн түшээдийн тангараг өргөх үеийн онцлох агшнуудыг хүргэж байна. 

Шинэ гишүүд индэрт гарч тангараг өргөөд, төрийн далбаанаас адис авсны дараа гишүүний батламжид гарын үсэг зуран, үнэмлэх, тэмдгээ гардан авч байв. Энэхүү ёслолын дараа зарим гишүүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай очиж гар барин мэндчилж байсан. 

Энэ үед төрийн тэргүүн болон Засгийн газрын тэргүүний гаргаж буй үйлдэл, нүүрний хувирал олны анхаарлыг татаж байв. Тухайлбал, Ерөнхийлөгч өөрийнх нь зөвлөхөөр ажиллаж байгаад нэр дэвшин гишүүн болсон хүмүүстэй ихэд дотночлон, заримтай нь "халуухан" шивнэлдэж байсан бол зарим үед хөмсөг зангидан сууж байв. 

Харин Ерөнхий сайд зарим гишүүнтэй мэндчилэхдээ нүдээ аньж, нүүрээ үрчийлгэн ихэд дотночилж байгаа нь фото зурагт үлджээ. 

Мөн УИХ-ын сонгуулийн 6-р тойргоос сонгогдсон У.Отгонбаяр тангараг өргөснийхөө дараа төрсөн ах У.Хүрэлсүхдээ очиж үнсүүлж буй нь энэ өдрийн онцлох агшин байлаа. 

Ардчилсан Намаас жагсаалтаар сонгогдсон С.Цэнгүүн хамгийн залуу, хараа булаасан гишүүн байсан бол МАН-аас сонгогдсон Н.Батсүмбэрэлийн нүүрэн дээрх шинэ сорви шивэр авир ярианы сэдэв болсон юм.  

Гэрэл зургийг mpa.mn