Уншиж байна ...

Гадаа халуун үед машиндаа нарны шууд тусгалд асаагуур тавихгүй байхыг зөвлөлөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зуны аагим халуунд машинаасаа буухдаа нарны тусгалд ил асаагуур, гар утас, цэнэглэгч зэргээ далд хийж хэвшихийг Автотээврийн Үндэсний Төв(АТҮТ)-өөс зөвлөлөө.

Хэт халалтаас шалтгаалан хуванцар савтай асаагуур тэсэрч, салоныг шатааж болзошгүй. Мөн гар утас, утасгүй цэнэглэгчийн батарей хэт халуунд шатах эрсдэлтэй юм.

  Автомашин шатах үед авах эхний арга хэмжээ

  • Автомашины хөдөлгүүрийг унтраах
  • Шатаж буй машинаас багадаа 30 метр зай авах
  • Гар утас болон бусад зүйлсээ авах оролдлого хийхгүй байх
  • Автомашины хамрыг сөхөхгүй байх
  • Гамшиг осол, аврах ажиллагааны шуурхай дуудлагын 105 дугаарт холбогдож мэдээлэл өгөх
зураг
 
Автотээврийн Үндэсний Төв

 

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв