2024 оны эхний зургаан сард Монгол Улс дэлхийн 148 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.3 тэрбум ам.доллар болов.
Энэ нь 2023 оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллар буюу 12.1 хувиар өссөн дүн юм. Экспортын дүн импортын дүнгээс 2.5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Тодруулбал 2024 оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр манай улс экспортод 7.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өссөн байна.
Мөн дурдсан хугацаанд эрдэс бүтээгдэхүүний экспортын 97.7 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна гэж Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!