Уншиж байна ...

Хилийн чанадад амьдарч буй монгол иргэд төрийн үйлчилгээг Дипломат төлөөлөгчийн газраасаа авах боломжийг ТЦҮЗГ бүрдүүллээ

ikon.mn
2024 оны 7 сарын 3
IKON.MN
зураг
 

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор “ХУРДАН” цэгийг нийслэл, орон нутагт төдийгүй хилийн чанадад үе шаттайгаар байгуулан ажиллаж байна.

Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг хилийн чанадад дараах улсын Дипломат төлөөлөгчийн газруудад Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна.

  • Австралийн Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Хятад ард Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бельгийн Хаант Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Кувейт Улс, Оросын Холбооны Улс, Тайландын Хаант улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Шведийн Хаант Улс, Швейцарын Холбооны Улс, Япон Улс.
зураг
 
зураг
 

Иргэд “ХУРДАН” цэгээс:

  • Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа
  • Суурь боловсролын гэрчилгээний лавлагаа
  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
  • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээг нэг дор авах боломжтой юм.

“ХУРДАН” цэгийн байршил, цагийн хуваарийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

зураг
 
зураг
 
зураг