Уншиж байна ...

Балбын шүүх бэлгийн хүчирхийллийн хэргээр “Будда хүү”-д 10 жилийн хорих ял оноожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Балба улсын шүүх олны дунд Буддагийн хойд дүр хэмээн хүндлэгддэг эрийг хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгаж, 10 жилийн хорих ял оноожээ.

Ял сонссон Рам Бахадур Бамжон нь 2005 онд 15 насандаа Балбын өмнөд нутагт модны ёроолд 10 сарын турш бясалгаж, сүсэгтнүүдийн дунд “Будда хүү” хэмээн алдаршиж байсан юм.

Бясалгах хугацаандаа түүнийг ямар ч хоол хүнс, ус хэрэглээгүй, ганц ч хором унтаагүй гэж сүсэгтнүүд ярьдаг ч үүнийг хөндлөнгийн хүмүүс батлаагүй.

зураг
 

Хорих ялаас гадна Бамжоноор хохирогчид $3,750 төлүүлэхээр болсон тухай Балбын өмнөд бүсийн Сарлахи дүүргийн шүүхийн төлөөлөгч Сикиндер Каапар хэвлэлд ярьжээ.

Бамжоны өмгөөлөгч Дилип Кумар Жа шүүхийн шийдвэрийг давж заалдах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Эрэн сурвалжлагдаж байсан Бамжоныг энэ оны нэгдүгээр сард Катманду хотын зах дахь гэрээс нь баривчилсан юм.

 

Эх сурвалж: CNN