Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-нд болж өнгөрсөн.
126 гишүүнтэй болж буй ес дэх удаагийн парламентад Монгол Ардын Нам 68, Ардчилсан Нам 42, ХҮН нам зургаа, Үндэсний эвсэл болон Иргэний Зориг Ногоон Нам тус бүр дөрвөн суудал аваад байна.
Сонгуулийн ерөнхий хорооны зургаадугаар сарын 30-ны 191 дүгээр тогтоолын дагуу тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан болон нам, эвслийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн нэрсийг дуудаж, үнэмлэх болон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох тогтоолыг гардуулан өгөв.
Энэ үеэр УИХ-д гишүүнээр сонгогдсон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр болон ерөнхийлөгч асан Х.Баттулга нар үнэмлэхээ ирж авсангүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!