Уншиж байна ...

С.Баярбилэг: Цонжинболдогт аяллын онгоц унаж, хоёр хүн гэмтсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байна

Б.Манлай
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аяллын онгоц унаж, хоёр хүн гэмтжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Өчигдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 30-нд Төв аймаг, Цонжинболдогт аяллын онгоц унаж, хүн гэмтсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Үүний улмаас хоёр хүн гэмтэж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Эмчлүүлж байгаа.

Уг осолд шалгалтын ажиллагаа явагдаж байна" гэж мэдээллээ.