Уншиж байна ...
Зураг
Зураг

2024 онд хамтдаа бүтээсэн ӨСӨЛТҮҮД

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 11 цаг 10 минут
Сурталчилгаа
Зураг зураг

ХАМГИЙН ХҮЧИРХЭГ БАНК

Цахим шилжилт, тогтвортой хөгжилд манлайлагч ХААН Банк хамгийн өргөн цахим сүлжээ, орон даяар байгаа салбар нэгжээрээ дамжуулан Монголын хүн амын 82 хувьд буюу 2.9 сая харилцагчид банк санхүүгийн үйлчилгээг хүргэж байна.  

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр тодруулдаг “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад ХААН Банк тэргүүлэгчдийн эгнээнд тогтмол нэрлэгдэж ирсэн бөгөөд 2024 онд 3-рт эрэмбэлэгдсэн юм. 2024 оны III улирлын байдлаар ХААН Банкны нийт актив хөрөнгө анх удаа 20.0 их наяд давсан бол нийт зээлийн багц 11.4 их наяд, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 17.5 их наяд төгрөг, нийт ашиг 465.6 тэрбум төгрөгт хүрсэн ололт, амжилттай жил болж байна.

зураг
 

ХААН Банк харилцагчдадаа хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ жилээс жилд сайжруулан, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэх, банкны үйлчилгээ үзүүлж буй суваг тус бүрийн үйлчилгээний чанарт анхаарч ажилладаг. Энэхүү зорилтын хүрээнд үйл ажиллагаандаа Олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагын IDCXS2022:02 стандарт нэвтрүүлснийг Их Британийн Стандартын институтээс энэ онд батламжилсан юм.  Тус стандарт нь 7 бүлэг, 356 дэд шалгуур бүхий чанарын үзүүлэлтүүдээс бүрддэг бөгөөд ХААН Банк уг шаардлагуудыг хамгийн өндөр түвшний гүйцэтгэлтэйгээр ханган олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагыг нэвтрүүлсэн Монголын анхны аж ахуйн нэгж боллоо.

Банкны салбарын 100 жилийн түүхийн 33 жилд  нь ХААН Банк хамтдаа түүх бүтээхдээ тасралтгүй өсөж, дэвжиж ирсэн бөгөөд бидний найдвартай тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, шуурхай үйлчилгээ, дэвшилтэт технологид суурилсан цахим банк, улс орон нийгмийн төлөө хийж буй ажлуудыг үнэлэн олон улсад нэр хүнд бүхий  Euromoney, Asiamoney, Digital Banker болон Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улсын шилдэг банк”-аар нэрлэсэн бол дотоодод ТОП 100 ААН-ээс гадна “Шилдэг татвар төлөгч”, “Шилдэг ТоС байгууллага”, “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” зэргээр чиглэл бүрдээ манлайлан амжилтаа улам бүр бататгасаар байна.

ЦАХИМ БАНКААР ТЭРГҮҮЛЭГЧ

ХААН Банкны 2.9 сая харилцагчийн өдөр тутмын төлбөр тооцоо, гүйлгээний 99 хувь нь интернэт банк, аппликэйшн, карт, АТМ, Киоск машин, ПОС төхөөрөмж зэрэг цахим сувгуудаар дамждаг. 2024 онд ХААН Банкнаас цахилах эринд хөл нийлүүлэхэд туслах Digi Pay цахим хэтэвч, Digi POS  цахим ПОС төхөөрөмжийг шинээр нэвтрүүлж, Digi Go дижитал салбарынхаа тоог нэмэгдүүллээ.

Гадаад худалдааны эргэлтэд шуурхай гадаад гуйвуулга чухал билээ. Тэгвэл ХААН Банкнаас олон улсын цахим төлбөр, дижитал технологийн шийдэл нэвтрүүлэгч Alipay-тэй хамтран дэлхийн 12 улсын цахим хэтэвч хэрэглэгчдийн төлбөрийг ХААН Банкны ПОС төхөөрөмжид хүлээн авдаг болсон нь жуулчдаас олох орлогыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Мөн Khan Bank аппликэйшнээр Alipay хэтэвч рүү гадаад гуйвуулга хийх цоо шинэ үйлчилгээг энэ онд нэвтрүүллээ.

зураг
 

Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлбөр тооцоо, гадаад гуйвуулга, карт захиалах, хадгаламж нээх, дансаа удирдах бүх алхмыг цахимжуулаад зогсохгүй бүх төрлийн зээлийг онлайнаар авах нөхцөлийг бүрдүүлж, энэ чиглэлд тэргүүлж байна. Жишээлбэл, 2024 оны 11-р сарын 30-ны байдлаар ХААН Банкны нийт хэрэглээний зээлийн багцын 76 хувийг онлайн зээл бүрдүүлж байна.

Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ цахимжихын хэрээр харилцагчдад туслах лавлах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байж, сая цахим үйлчилгээний туулах зам сэтгэлд нийцэж, аюулгүй байдал хангагдана. Тиймээс 2024 онд ХААН Банкнаас Монголд анх удаа Digi нэртэй хиймэл оюун ухаан (Generative AI)-д суурилсан чатботыг нэвтрүүлсэн. Энэхүү AI чатбот нь банкны албан ёсны фэйсбүүк хуудасны мессенжер хэсгээр харилцагчтай холбогдон монгол, англи хоёр хэлээр  харилцан яриа өрнүүлж чаддаг.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛӨӨР МАНЛАЙЛАГЧ

2024 он ХААН Банкны хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд бодитой хувь нэмэр оруулан тогтвортой хөгжлөөр тэргүүлэгчийн статусаа бататгасан онцгой жил байлаа. ТоС холбооны “Манлай банк”-аар сонгогдон жилийн турш манлайлан ажилласныг салбарынхан онцолж буй.

ХААН Банк энэ онд ногоон зээлийн багцаа 686 тэрбум төгрөгт хүргэснээр банкны салбарын нийт ногоон зээлийн 53 орчим хувийг дангаар бүрдүүллээ. Энэ хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, цахилгаан автомашин,  хүлэмжийн хийг бууруулах төслүүдийг санхүүжүүлж, олон мянган иргэн, аж ахуйн нэгжийн байгальд ээлтэй хэрэглээг дэмжихэд хувь нэмэр оруулаад байна. Мөн ХААН Банк Монголын банк санхүүгийн түүхэнд анх удаа олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд ногоон бонд, олон улсын зах зээлд “Нийгмийн бонд” гаргасан. ХААН Банк 2024 онд 10 гаруй санхүүжүүлэгч байгууллагаас 536 сая ам.долларын эх үүсвэр татан төвлөрүүлэхээр санхүүжилтийн гэрээнүүдийг амжилттай байгуулсан юм.

зураг
 

Энэ жилийн хувьд бас нэг зүйл онцолбол, ногоон бүтээгдэхүүн, технологийн талаарх цогц мэдээлэл  бүхий “Green Database” платформ буюу green.khanbank.com вэбсайтыг нэвтрүүлж, ийг олон нийтэд нээлттэй болгосон.

ХААН Банк Тогтвортой хөгжлийн бодлогын нэг тулгуур багана болсон тогтвортой нийгмийн хөрөнгө оруулалтаар үлгэр жишээ ажилладаг. Компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлан системтэй хэрэгжүүлэх зорилгын дор 2007 онд дэргэдээ ХААН Банк санг бизнесийн байгууллагуудаас анхлан байгуулж байв. Уг сангаараа дамжуулж өнөөг хүртэл боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, орон нутгийн хөгжил, байгаль орчны хамгаалал, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих, ядуурлыг бууруулах чиглэлээр 520 гаруй төсөл хэрэгжүүлж, 15.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд буй. 2024 оны хувьд 12 төслийг нийт 1.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Орон даяар хүлээлт болтлоо танигдсан, олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад эерэг нөлөө бүхий “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, “ХААН Банкны ой” болон орон нутгаас оюутан болж буй залууст бодит дэмжлэг болох зорилготой “ХААН Банкны шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, “Rise” хөтөлбөр гээд дурдвал олон төслийг нэрлэх боломжтой.

ХААН Банк өдөр тутмын үйл ажиллагаагаа мөн байгальд ээлтэй болгоход анхаарч ажилладгийн нэг жишээ нь ХААН Банк  хотын төвд байршилтай Сөүл оффисынхоо дээвэр дээр 48 ширхэг нарны хавтан, 224 м² талбай бүхий цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ухаалаг шилэн фасад суурилуулсны үр дүнд цахилгааны хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Ингэснээр жилд 40 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулах давуу талтай. 2024 оны байдлаар 27 сумдын тооцооны төвүүдэд нарны хавтан суурилуулж, цахилгаан хэрэглээнийхээ тодорхой хувийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Мөн төв оффис ХААН Банк цамхаг нь Монгол Улсын анхны LEED ногоон барилгын сертификаттай барилга бөгөөд халаалт, хөргөлт, гэрэлтүүлэг зэрэг бүх дэд бүтцийг автоматжуулсан ухаалаг системээр хянаж, зардлыг хэмнэж байна. Мөн тус барилгад хог хаягдлыг ангилан дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлснээр хог хаягдлыг 40%-аар бууруулжээ. ХААН Банк тогтвортой хөгжлийн чиглэлээр ирээдүйд ч манлайллаа хадгалж, харилцагчдадаа байгальд ээлтэй, ухаалаг шийдлүүдийг санал болгон ажиллахыг зорьж байна.

БИЗНЕСИЙГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ БАНК

Хамтын өсөлтийг эрхэм болгосон ХААН Банк 2024 онд бизнесийг дэмжигч банк гэдгээ дахин нотоллоо. Системийн тэргүүлэгч банкны хувьд Монгол Улсын эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэр оруулж, баялаг бүтээж буй бизнес эрхлэгч харилцагчдынхаа бизнесийн өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд энэ зорилгын хүрээнд Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан цогц сургалт, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлдэг билээ. Зөвхөн 2024 он гэхэд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр, менежментийн цогц хөтөлбөр, ногоон бизнес зэрэг 5 хөтөлбөрөөр дамжуулан 3200 гаруй харилцагчид бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан чиглүүлэх зөвлөх үйлчилгээ, сургалт хөтөлбөрийг зохион байгууллаа.

зураг
 

Мөн түүнчлэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрэгцээт санхүүгийн болон санхүүгийн бус бүхий л үйлчилгээг нэг дороос, шуурхай хүргэх зорилготой “Бизнес төв”-ийг Улаанбаатар хотод 18, орон нутагт 21 аймагт байгуулаад буй.

Улс орны хөгжлийн тулгуур болсон томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулсан Corporate gateway, кастадионы үйлчилгээг үр дүнтэй хүргэж буйгаас гадна цаг нартай уралдан ажилладаг бизнес эрхлэгчдэд гадаад гүйлгээг түргэн шуурхай хийх боломж бүрдүүлж АНУ-д төвтэй олон улсын нэр хүнд бүхий The Bank New York Mellon (BNY Mellon) банканд ам.долларын дансаа нээлээ. Үүнээс гадна валют арилжааны хэлцлийг ХААН Банкны Интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр шууд хийх хялбар шийдлийг нэвтрүүлсэн нь бизнес эрхлэгчдийн ажлыг улам бүр хөнгөвчилж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болж байна.

Энэ бүхний зэрэгцээ банк санхүүгийн салбараас анхлан Инновацын төвөө байгууллаа. Ингэснээр оюутнууд, залуу эрдэмтэн, судлаачид, гарааны бизнесээ эхэлж буй хүмүүст зориулан тус төвд сургалт, хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан зохион байгуулж, өөрсдийн шинэ санаа, инновацыг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээнд санал болгох боломжийг бүрдүүлсэн юм. Дараагийн онцлох ёстой хэсэг бол бизнес эрхлэгчдэд зориулан сар тутам цаг үеийн хэрэгцээт мэдээ мэдээлэл хүргэдэг “Бизнесийн эргэн тойронд” и-мэйл товхимол юм. Өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 дугаарын товхимол уншигчдад хүрээд буй.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.