"The MongolZ" баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. 

Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж, хэсгийн шатны тоглолтууд явагдаж дууслаа. 

Манай улсын "The MongolZ" баг А хэсэгт нэг ч хожигдолгүй гурав дараалан ялалт байгуулснаар тус тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч байна. Тэд хэсгийнхээ эхний тоглолтод Бразилын "Legacy" багийг, хоёр дахь тоглолтдоо Шведийн "HEROIC" багийг, шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Бразилын "FURIA" багийг өнөөдөр хожлоо. 

Шөвгийн дөрвийн тоглолтууд энэ Бямба гарагаас эхэлнэ. Манай баг дэлхийн чансааг тэргүүлэгчдийн нэг "FURIA"-г буулган авснаар VRS чансааны есдүгээр байрт бичигдэж байгаа юм. Хэрэв тэд энэ тэмцээнд амжилттай оролцвол 2027 оны хоёрдугаар сард зохиогдох томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох боломжтой болно.