Уншиж байна ...
Зураг
Зураг

Цахим сургалтын долоо хоногт хичээлийн цаг үр ашигтай, агуулгын зохицол оновчтой байхаар төлөвлөхийг зөвлөв

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 17 цаг 33 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ. 

Цахим сургалтын долоо хоногийг зохион байгуулах жишээг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас танилцууллаа. 

Багш, сургалтын албаныхан дээрх хугацааны төлөвлөгөөг гаргахдаа

  • сургуулийнхаа онцлогт тохируулан, сурагчдын суралцахуйг дэмжсэн байх
  • хичээлийн цагийг үр ашигтай, агуулгын зохицлыг оновчтой хийх
  • сурагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх арга зүй хэрэгжүүлж байгаа эсэхээ дахин нягтлахыг БЕГ зөвлөсөн байна. 

Нийслэлийн ахлах ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2025 оны нэгдүгээр сарын 6-24-нийг дуустал үргэлжилнэ. Харин орон нутгийн 10-12 дугаар ангийнхан 2025 оны нэгдүгээр сарын 6-наас 17-ны өдрийг дуустал амрах хуваарьтай байна. 

зураг
 
зураг
 
зураг