ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Юнител группийн ажилтнууд “Жаргалтай гайхалтай” аянаа 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 12 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Юнител группийн ажилтнууд жил бүр шинэ жилийн баяраас өмнө хөдөө орон нутагт сурч амьдардаг хүүхдүүдэд өөрсдийн гараар бэлэг бэлдэж, тэднийг баярлуулахаар “Жаргалтай гайхалтай” аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Юнител группийн 18 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан тэд 18 нас хүрч амьдралынхаа шинэ хуудсыг нээж буй сурагчдыг онцолж тэдэнд урам зориг өгөх ил захидлыг гарын бэлгийн хамт илгээжээ. Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн ЕБС-ийн 12-р ангийн сурагчдад ажилтнуудын чин сэтгэлийн үгтэй 500 гаруй ил захидлыг гарын бэлгийн хамт явуулсан байна. 

Тэд өнгөрсөн 4 жилийн хугацаанд уг аянаараа дамжуулан алслагдсан бүс нутагт амьдардаг 1300 орчим бяцхан хүүхдүүдэд бэлэг илгээж, тэдний баяр дээр баяр нэмж, догдлол дүүрэн дурсамжийг хамтдаа бүтээлцжээ. Зарим сурагчид талархсан сэтгэгдлээ захидлаар илгээж байсан нь ажилтнуудад урам зориг өгч, дараа дараагийн аяндаа илүү идэвхтэй сэдлийг өгч байсан гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.