Уншиж байна ...
Зураг
Зураг

Цахилгаан хэрэгсэл, уналт, түлэгдэлт, химийн бодисын хордлого хүүхдийн ослын гол шалтгаан болж байна

П.Зоригт, IKON.MN
Өчигдөр 17 цаг 58 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ахуйн хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөлөө. 

Эхний улиралд 0-18 насны 36,765 хүүхэд осол гэмтэлд өртсөн байна. Энэ нь өмнөх оноос 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй аж.

Осол гэмтлийн гол шалтгаануудад уналт, түлэгдэлт, химийн бодисын хордлого, цахилгааны осол зэрэг байсаар байна.

Түгээмэл шалтгаанууд:

  • Уналт: Шат, тавцан, цонх зэрэг өндөр газраас унах.
  • Түлэгдэлт: Халуун шингэн, хоол хүнс, цахилгаан хэрэгсэлд хүрэх.
  • Химийн хордлого: Эмийн бодис, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг санамсаргүй хэрэглэх.
  • Цахилгааны осол: Залгуур, цахилгаан хэрэгсэлтэй буруу харьцах.

Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хараа хяналт, хүүхдэдээ тавьж буй анхаарал халамж хамгаас чухал байгааг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.