Улаанбаатар Принт компани нь Шамбала2056 төслийн хүрээнд 2024 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Төхөмийн хөндийн Ар цацын ус хэмээх цөлжилттэй бүсэд 100 мод тарьж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулсан байна.
Мөн хэвлэлийн үйл ажиллагаанаас гардаг хаягдал цаасыг дахин боловсруулах чиглэлээр төслийн хамтын ажиллагааны хүрээнд судалгаа, шинжилгээний ажлуудыг эхлүүлжээ.
"Go Zero" арга хэмжээний үеэр Улаанбаатар Принт компани нь тарьсан модныхоо байгальд үзүүлж буй эерэг өөрчлөлтийг олон улсын тооцооллын байгууллагаар баталгаажуулсан батламжаа гардан авсан байна.
"Go Zero" арга хэмжээ нь хүлэмжийн хийг бууруулах зорилгод нэгдсэн Монголын технологи, үйлдвэрлэл, байгальд ээлтэй төслүүдийн олон шийдлүүдийг танилцуулдаг бөгөөд оролцогчдын идэх, уух, гар утсаа ашиглах, эрчим хүч хэрэглэх, хог хаягдал бий болгох зэрэг үйлдлүүдээс үүсэх хүлэмжийн хийн ялгаруулалтыг бодит үйлдэл, шийдлүүдийн тусламжтайгаар тэг хэмжээнд бууруулахыг зорьдог.
Улаанбаатар Принт компани нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд цаашид ч ийм төрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах төлөвлөгөөтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!