Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Мөнхцэцэг: Энхтайвны, Олимпын гүүр, Нарны зам зэрэг 10 газарт савтай давс бий. Машин нь хий эргээд байгаа жолооч нарт зориулсан

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 12 цаг 30 минут
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын төв хэсгийн уулзвар, эргэлттэй, тойруу өгсүүр замын хажууд модон савтай давснууд байршуулжээ. Ингэснээр тээврийн хэрэгсэл нь зам дээр хий эргээд байгаа үед давснаас ашиглаж болох юм байна.

Энэ талаар Нийслэлийн Хот Тохижилтын Газрын дарга Б.Мөнхцэцэгээс тодруулахад "Нийслэлийн зургаан дүүрэг зам, талбайн цэвэрлэгээгээ хариуцдаг болоод нэг жил болж байна. Дүүргүүд өөрсдийн хариуцдаг зам талбайн халтиргаа, гулгаатай байршлуудад савтай давс тавьж байгаа.

Хот тохижилтын газар 18 километр замын цэвэрлэгээг хариуцдаг. Энэ хүрээнд 10 газарт савтай давс байршуулсан.

Манайх ТҮК-ийн ажилтны түрдэг тэрэгний акталсан ногоон хуванцар савыг ашиглаж, давс хийж тавьдаг байсан нь хүйтэнд хагараад байгаа учир модоор сав хийж, давсаар дүүргэж тавьсан байгаа.

Өгсүүр, халтиргаатай зам дээр машинууд хий эргээд явахгүй, түгжрэл үүсгэсэн яаралтай үед жолооч нар савтай давснаас өөрсдөө авч, цацаад гарах зориулалттай. Эсвэл ТҮК-ийн ажилтан ойр явж байвал тэднээр уг давснаас асгуулж болно. Савтай давсны хажууд хүрз бий" гэв.

Савтай давс байршуулсан газрууд:

  • Энхтайвны гүүрний баруун зүүн тохойн эргэлт уулзвар, тойруу тэнхлэгт
  • Зайсангийн гүүрний эхлэл
  • Маршалын гүүр
  • "Их наяд" худалдааны төвийн нүхэн гарц
  • Олимпын гүүрний шат
  • Нарны замаас Олимпын гүүр рүү өгсдөг хэсэгт
  • Олимпын гүүрний эхлэл хэсэг, Шангри Ла талаас өгсдөг замын хажууд.