Уншиж байна ...
Зураг
Зураг

Сурагчаа зэрлэгээр зодсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М-ийг шалгаж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
Өнөөдөр 10 цаг 34 минут
IKON.MN
Зураг зураг

Сурагчаа зэрлэгээр зодож буй багшийн бичлэг цахим орчинд тараад буй. 

Уг явдлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах хариултыг өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийг төвөөс "Цагдаагийн байгууллагад 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 00:10 цагт иргэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэжээ.