Уншиж байна ...
Зураг
Зураг

П.Наранбаяр: Ёс зүйн алдаа гаргасан багш өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа

М.Батчимэг, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 49 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сурагчаа зэрлэгээр зодож буй багшийн бичлэг бичлэг цахим тараад буй. Цагдаагийн байгууллагаас тус багшийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгөөд байгаа юм. 

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Архангай аймагт болсон асуудал бодитой, өчигдөр болсон асуудал байна. Боловсролын газраас тус сургууль дээр очиж ажилласан. Багш нь өөрөө ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгсөн. Ёс зүйн хороо нь хуралдаад шийдвэрээ гаргасан. Тус багш өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. 

Ямар шалтгаанаар ингэсэн тухай ярихаасаа өмнө ийм үйлдэл дахин гарахгүй нь төлөө бүхий л талаар ажиллах болно" гэв.