Уншиж байна ...
Зураг
Зураг

Бүтэлттэй төрөлтөөс үүдсэн эндэгдэл, хүндрэлийг бууруулах тархи хөргөх эмчилгээ нэвтэрлээ

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 14 цаг 55 минут
iKon.MN
Зураг зураг

Манай Улсад нярайн эндэгдэл 1,000 амьд төрөлт тутамд 7.7 байдаг.

Энэ үзүүлэлтийг олон улсын дундажтай харьцуулахад тав дахин өндөр байгаа юм. Иймд Монгол Улсад нярайн эрт илрүүлгийг сайжруулах, оношилгоо эмчилгээг өргөжүүлэх бодлогын хүрээнд “Үндэсний баг” байгуулагдаж шат дараалалтай ажлууд хийж эхэлсэн байна.

Үүнээс онцолбол өчигдөр "Нярайн тархи хөргөх" эмчилгээг Өргөө амаржих газарт хийж эхэлсэн байна. Уг эмчилгээ 72 цагийн турш хийгддэг бөгөөд бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоодгоороо ихээхэн ач холбогдолтой эмчилгээ аж.
зураг
 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ талаар "Өнөөдөр бид Монгол Улсад нярайн эндэгдлийг 5.5 болгон бууруулах зорилгод хүрэх алхмаа хийлээ. Бүтэлттэй төрөлтөөс үүдсэн олон шалтгааныг бууруулах чиглэлд нярайн эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлогыг хэрэгжүүлж байна. Ингэснээр төрөнгүүтээ эндэх, бүтэлтээс үүдэн уналт таталттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой" гэв.

зураг
 

Нярайн тархи хөргөх эмчилгээний Үндэсний багийн ахлагч Б.Өлзийхишиг "Манай Улсад тархины хүчилтөрөгч цусан хангамжийн шалтгаант эмгэг сүүлийн 10 жил нярайн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Нярайн салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан өвчлөл, эндэгдлийг бууруулж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж байна" хэмээн онцлов гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.