ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгааллын менежментийг хувийн хэвшилд шилжүүлэхээр боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ)-нд Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгааллын менежментийг хувийн хэвшилд шилжүүлэх арга хэмжээ боллоо.

Энэхүү санамж бичиг байгуулах ёслолын хүрээнд тус яам 10 хуулийн этгээд, төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна. 

Тус яамны сайд С.Одонтуяа "Хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах гарын үсэг зурснаар 2025 онд салбарын эрхзүйн орчныг сайжруулах, дүрэм журмыг цэгцлэх, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байна.

Сүүлийн үед агаарын бохирдлын асуудал их яригдах болсон. Аливаа байгалийн гамшгийг бид хувийн хэвшилтэйгээ хамтран давах талаар судалж байгаа.

Тийм учраас ногоон эдийн засгийг түргэтгэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн Банктай хамтран ажиллахаар гарын үсэг зурж байна" гэж онцоллоо.

Уг санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицохын хүрээнд ногоон хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдсан тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх, Монгол Улсад байгаль орчин, эдийн засгийн хэмжигдэхүйц үр өгөөжийг бий болгох зорилготой санамж бичиг аж.

Түүнчлэн энэ хүрээнд

  • Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл ТББ
  • Дэ Нэйчи консерванси Олон улсын байгууллага
  • Ногоон Эдийн Засаг Төв НҮТББ
  • Гулзатын санаачилга НҮТББ
  • Монголын Самрын Кластер ТББ
  • Монголын Самар Үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо 
  • Үндэсний Байгаль Орчны Мэргэшсэн Аудитын холбоо  
  • Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдсэн холбоо
  • Монголын хийн түлшний холбоотой хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.131.250.50] 2024/12/25
Арай гэж улсын хамгаалалтад орж байгаль хамгаалал жигдэрч байхад хувийн хэвшилд шилжүүлж буцаагаад сүйтгэх боломж олголоо. Яадаг авгай вэ?
1 | 0 Хариулах
zochin [103.57.93.17] 2024/12/24
yag yagaad huviin hevshleer hiilgeheer bolsnoo il tod hel l dee. hachin toiruu yum yariaad bh yum.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.173] 2024/12/24
Санамж бичиг харууулж гайхуулах яахав. Хотын агаарын бохирдол ямар байна? Танай яамны хариуцах гол ажил баймаар. Ховор амьтан, шувуу агнах , тусгай хамгаалалттай газар эзэмших зөвшөөрөл өгдөг байх. Бодит хийдэг өөр ажил байна уу? Судалгааны ажил, бодлогын бичиг баримт боловсруулах "цаасны" ажил хийдэг элдэв хороо, газар олширсоор байх юм?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.173] 2024/12/24
Дархан цаазат Богд уулыг хамгаалах газар гэж байгуулагдаад Богд уулын ам болгон орон сууцаар дүүрсэн. БОЯамтай хамтран зөвшөөрлийн бичиг өгдөг байса бололтой. Одоо тэр газар байгаа юу? Улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийг хувийн хэвшилд шилжүүлнэ гэх? УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДЫГ улс хамгаалах ёстой биш үү? Гэтэл Самар үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ч гэх шиг? Сэжигтэй л байна. Хонио чоноор хамгаалуулах санаатай юм шиг. Байгаль орчин,Уур амьсгалын өөрчлөлтийн Яам байж хотын утаатай тэмцэх ажил хиймээр юм. Гэтэл бас Утаатай тэмцэх хороо давхардан байгуулсан байх юм?
3 | 0 Хариулах
💩 [103.57.92.134] 2024/12/24
huviin hevshil nertei hujaa l bainada
0 | 1 Хариулах
Зочин [193.189.100.194] 2024/12/24
одоо тэр хувийн хүн найзуудтайгаа нийлж алж болно гэсэн үг үү.
2 | 0 Хариулах
💩 [103.57.92.134] 2024/12/24
ter huviin hevshiluud ni hujaanuud baival yaah uu?,tegeed hashaalaad hashaalaad ehelne,
1 | 0 Хариулах
зочин [103.57.95.203] 2024/12/24
Хангайн модтой сум бүрт ЗИЛ 131 гэдэг машинуудтай бага зөвшөөрөл аваад өдөр бүр мод зөөж борлуулдаг мафи бүлэгүүд байна тэд хувьчилж бүүр галзуурахнээ Ядаж энэ сайд ийм машины бүртгэл гаргаад хяналт тавих хэрэгтэй байна Нүд хальтирмаар
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.214] 2024/12/24
za ene khoyor awgai ch nuguu namynkhantaigaa nuguu muu bankyg suiruulekh yum bish biz
1 | 0 Хариулах