Уншиж байна ...
Зураг
Зураг

Газар дундын тэнгист Оросын ачааны хөлөг живж, хоёр хүн сураггүй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 39 минут
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Газар дундын тэнгист Испани, Алжир хоёр улсын хооронд зорчиж явсан Оросын ачаа тээврийн “Урса Майор” нэртэй хөлгийн хөдөлгүүр дэлбэрсний улмаас живж, хөлгийн багийн хоёр гишүүн сураггүй алга болсныг ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.

2009 онд үйлдвэрлэгдсэн уг хөлөг Оросын батлан хамгаалах яамны барилга угсралтын ажлыг хариуцдаг Оборонлогистика компанийн өмч юм байна.

Хөлгийн багийн 16 гишүүний 14 нь аврагдаж, Испанийн боомтод хүргэгджээ. Дэлбэрэлт ямар шалтгаантай талаар ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдаагүй байна.

Оборонлогистика компанийг 2022 онд АНУ-ын засаг захиргаа эдийн засгийн хориг арга хэмжээний хар жагсаалтдаа нэмж байжээ.

Испанийн тэнгисийн аврах алба Даваа гарагт Алмейрагийн эргээс 90 км орчим зайд хөвж байсан “Урса Майор” хөлгөөс аврах дуудлага хүлээн авчээ.

Үүний хариуд хоёр хөлөг, нэг нисдэг тэрэг илгээж, хөлгийн багийн 14 гишүүнийг Картагена боомтод нүүлгэн шилжүүлсэн байна.

Хөлөг хоосон чингэлгүүд болон хоёр өргөгч кран ачиж явсныг арвагдсан хүмүүс мэдээлжээ.

Сүүлд Оросын өөр нэг хөлөг ослын газарт ирсэн байна.

“Урса Майор” хөлөг арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Оросын Санкт Петербург боомтоос гарсныг далайн тээврийн өгөгдлийн сан харуулжээ.

Хөлөг ОХУ-ын алс дорнодын Владивосток боомтод нэгдүгээр сарын 22-нд хүрэх төлөвлөгөөтэй байсан гэнэ.

 

Эх сурвалж: Reuters