Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны Лхагва гарагийн 16:00-18:00 цагийн хооронд Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн шийдвэрээр “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудыг мэдээлж байна.
Цахилгаан эрчим хүч хязгаарлах хугацаа 60-120 минут үргэлжилнэ.
Хэрэглэгчид энэ цагуудад цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулна уу гэж "УБЦТС" компаниас мэдээллээ.
Өчигдөр эрчим хүчний системийн оргил ачаалал 19:00 цагт 1,634 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 94 МВт-аар өссөн бол импорт 19 МВт-аар буурчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!